Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: МЕТАЛЛ СУДЛАЛ, ТЕХНОЛОГИЧ ИНЖЕНЕР
Металлын бүтэц, шинжийг
өөрчлөн боловсруулж, хэрэгцээт хийцийн материалыг үйлдвэрлэх, технологийн боловсруулах,
материалыг зохистой ашиглах, зохиомжлох, машин, эдлэлийн дизайн сайжруулан
үйлдвэрлэлд ашиглах, бүтээлчээр сэтгэх, харилцааны соёлтой, багаар ажиллах,
гадаад хэлээр харилцах ур чадвартай мэргэжилтэн болно.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Металл боловсруулах болон гоёл чимэглэлийн үйлдвэрт технологич
инженер, зохион бүтээгч, дизайнер.
- Инженер техникийн ажилтан, мэргэжилтэн, төр засгийн байгууллагад түшмэл
- Итгэмжлэгдсэн лабораторийн чанар шалгагч /металлыг турших, шинжлэх/
- Төслийн багийн гишүүн, зохион бүтээгч
- Үйлдвэрийн инженер техникийн ажилтан, мэргэжилтэн
- Металлыг турших, шинжлэх итгэмжлэгдсэн лабораторийн чанар шалгагч, лаборант
- Их, дээд
сургууль, МСҮТ, эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаач, мэргэжилтэн (Шинжлэх ухаанч чадвар,
логик сэтгэлгээнийхээ тусламжтайгаар асуудлыг шийдэх ба дүн шинжилгээ хийх)
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Инженерийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн материалын шинж,
бүтцийг өөрчлөх
- ХАА-н үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зориулж шинэ материалыг
бий болгох
- Нэмүү өртөг бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи
боловсруулж, асуудлыг шийдвэрлэх
- Металл боловсруулах үйлдвэр, цехийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг
төлөвлөх, шинжлэн, үр ашгийг нэмэгдүүлэх
- Мэргэжлийн чиглэлээр гадаад хэлээр харилцан, хэрэгцээт мэдээллийг
авах
- Багаар ажиллах, баг хамт олныг манлайлах, зохион байгуулах
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь металл судлал, технологи мэргэжилтний хэрэгцээ өсөх хандлагатай байна.
“Улс орны хөгжлийн нууц нэмүү өртөг бий болгох технологи”
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: МАТЕМАТИК, ФИЗИК -420
Хичээл 2: АНГЛИ ХЭЛ, НИЙГЭМ СУДЛАЛ -420