Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХИМИ ТЕХНОЛОГИЧ
“ХАА-н бүтээгдэхүүний хими технолгич нь хөрвөх чадвартай химич, шинжээч, технологич юм”
ХАА-н бүтээгдэхүүний хими технологич нь ХАА-н гаралтай түүхий эд (мах, сүү, арьс шир, ноос ноолуур, ургамал, үр тариа гэх мэт)-ийг боловсруулж чанар, аюулгүй байдлыг хангасан бүтээгдэхүүн гаргах үйлдвэрлэл явуулах, ХАА-н болон бусад төрлийн үйлдвэрлэлд гарч байгаа дайвар, хаягдал бүтээгдэхүүнийг хими болон биотехнологийн аргаар боловсруулах замаар шинэ бүтээгдэхүүн гарган авах, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх чадвартай мэргэжилтэн болно.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- ХАА-н гаралтай түүхий
эд, бүтээгдэхүүн болох мах, сүү,
үр тариа, хүнсний ногоо, арьс шир, ноос ноолуур үйлдвэрлэх, боловсруулах технологийн
процессыг хянах, тохируулах, шинэчлэх
- ХАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд химийн болон микробиологийн шинжилгээ хийх
- ХАА-н гаралтай түүхий эдийг химийн болон биотехнологийн аргаар боловсруулах
- Амьтан, ургамлын гаралтай ХАА-н түүхий эд, бүтээгдэхүүнд чанар, эрүүл ахуйн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх
- ХАА-н химийн бүтээгдэхүүн болох ургамал хамгааллын бодис, бордоо, малын тэжээлийн нэмэлт, үйлдвэрлэх, үлдэгдлийг тодорхойлох
- ХАА-н гаралтай, байгаль орчинд ээлтэй шинэ бүтээгдэхүүн гаргах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төсөл боловсруулах
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- “Сүү” ХК, ”Талх чихэр”,
“АПУ”, , “Мах импекс”, “Говь”, “Дархан нэхий” зэрэг ХАА-н гаралтай түүхий эд
боловсруулдаг үйлдвэрүүдэд болон нүүрс, алт, зэс, жонш, нефть гэх мэт ашигт
малтмал олборлох салбаруудад технологич,
инженер, химич шинжээч, чанар шалгагчаар ажилладаг
- Мэргэжлийн хяналтын алба болон хил гааль, аймаг, нийслэл, орон нутгийн стандарт хэмжилзүйн газарт байцаагч-химич, шинжээч-мэргэжилтэн, төрийн албан хаагч
- Эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, дунд сургуульд багш, судлаач
- Арьс шир, ноос, ноолуурын сорилтын лабораторийн эрхлэгч, чанар шалгагч,
- Арьс шир, нооуурын үйлдвэрийн гүйцэтгэн боловсруулах хэлтэст чанар баталгаажуулалтын мэргэжилтэн,боловсруулах хэлтэст давхар хяналт ба барааны баталгаажуулалтын мэргэжилтэн
- Хувийн секторт үйлдвэрлэл бизнес эрхлэгчид,
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Химийн
боловсруулалтын технологич мэргэжил нь хөдөлмөрийн зах зээлд дутагдалтай, нэн
шаардлагатай 10 мэргэжлийн нэг юм. Монгол улс экологийн цэвэр түүхий эд бүтээгдэхүүнийг,
байгаль орчинд халгүй ногоон
технологиор боловсруулан үйлдвэрлэж эдийн засгаа солонгоруулах шаардлага гарч
байгаа өнөө үед ч, хэтийн ирээдүйд ч химич-технологич мэргэжилтний хэрэгцээ
шаардлага улам ихсэх болно.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл I: Хими, Математик 420 оноо
Хичээл II: Англи хэл, Физик 420 оноо