Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР:ЭКОЛОГИЧ

Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах байгалийн нөөц, баялгийг зөв зохистой даац, чадавхид нь тохируулан ашиглах, хамгаалах, судлах талаар  шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, байгальд хал багатай технологи, үйлдвэрлэлийг дэмжих, менежментийг боловсруулан хэрэгжүүлэх чадвар  бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

 МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Биологийн олон янз байдлыг тодорхойлох, зөвөөр үнэлэх, тооллого судалгааг орчин үеийн аргаар хийх
  • Байгалийн болон хүний гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн эрчмийг тооцоолох, үнэлэх
  • Байгалийн тогтоц, онцлог зүй тогтлыг тайлбарлан таниулах
  • Аливаа нөөцийн хэмжээг судлан тогтоох, ашиглах боломжит нөөцийг тооцоолох
  • Экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүдийн үүрэг, үйл ажиллагааг тодорхойлох
  • Тухайн экосистемийн даац, чадавхийг тодорхойлох
  • Байгаль орчны төлөв байдал ба мониторингийн судалгааны үр дүнгээр дүгнэлт гаргах
  • Ашиглаланд хяналт тавих, учруулсан хохирлыг үнэлэх
  • Доройтсон орчныг нөхөн сэргээх, арга, технологийг мэддэг байх
  • Байгаль хамгааллын менежментийн төлөвлөгөө боловсруулах
  • Байгаль, нийгмийн шинжлэх ухааны үндсэн зарчмуудыг байгалийн нөөц, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудалд үр дүнтэй ашиглах
  • Экологийн боловсролыг түгээх 

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Хүрээлэн буй орчин, байгаль хамгааллын салбарын бүх шатны байгууллагад мэргэжилтнээр ажиллах, байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэлийг дэмжих, менежментийг боловсруулан хэрэгжүүлэх боломжтой.
  • Олон улсын төсөл хөтөлбөрүүд, ОУ-н байгууллагуудад  байгаль орчны  мэргэжилтэн, шинжээч, судлаач; 
  • Засаг захиргааны бүх нэгжүүдийн байгаль орчин аялал жуулчлалын алба, нэгжийн  байгаль орчны мэргэжилтэн  (яам, аймаг сумын тамгын газар, агентлагууд);
  • Уул уурхай, байгаль орчны мэргэжлийн байгууллагууд (тусгай хамгаалалттай газрууд, мэргэжлийн хяналтын байгууллага) болон үйлдвэрлэл, үйлчилгээний газар, эрүүл мэнд, бизнес, аялал жуулчлалын байгууллагуудад  байгаль орчны мэргэжилтэн, улсын байцаагч;
  • Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, сургалтын байгууллагуудад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан   

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

 Экологийн мэргэжил нь ойрын ирээдүйн эрэлттэй “Ногоон” мэргэжлийн нэг бөгөөд чиглэлээр дэлхий нийтээр мэргэжилтэн дутмаг, тэр тусмаа манай орны байгаль орчин өөрчлөгдөн доройтож байгаа үед хамгийн чухал шаардлагатай байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Биологи, Математик- 420

                                                                                          Хичээл 2: Хими, Нийгэм судлал- 420