Хөдөө аж ахуйн их сургууль
“Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбар дундын хөтөлбөр.”
“Хөдөө аж ахуйн кибернетик”
хөтөлбөр нь хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрийн салбарт тулгамдаж буй
асуудлыг шийдвэрлэхэд эдийн засаг, математик загварчлал, ухаалаг технологийн
шийдлийг оновчтой ашиглаж чадах салбар дундын мэдлэг, хөрвөх чадвар бүхий
бакалаврын зэрэгтэй Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн кибернетикч
нарыг бэлтгэн гаргана.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Хөдөө аж ахуй, нийгэм, эдийн засаг, кибернетик, оновчлолын болон хяналтын систем, суурь шинжлэх ухааны онолын мэдлэг чадвараа хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тусладаг, сахилга баттай, салбарын өнөөгийн мэдлэгээ мэргэжлийн нөхцөл байдалд ашиглах
- Тогтвортой газар тариалангийн хөгжлийн асуудлуудыг загварчлан оновчтой хувилбарыг тодорхойлж дүн шинжилгээ хийх
- Тариалангийн үйл ажиллагааг төлөвлөх, төрөл бүрийн төсөл боловсруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хянах, удирдах
- Эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагааг зохистой зохион байгуулах, эдийн засгийн үр ашгийг тооцоолох
- Органик үйлдвэрлэл эрхлэх эдийн засгийн хөгжлийн асуудлуудыг системийн хандлагаар шинжилэн загварчилж, ирээдүйн хөгжлийн оновчтой хувилбаруудыг тодорхойлох
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөөцийн үнэлгээ тогтоох, үйлдвэрлэлийн салбаруудын оновчтой хослолыг тодорхойлох;
- Бизнесийн харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх
- Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, өгөгдөлийн сан байгуулах
- Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ бүтээлчээр сэтгэдэг, мэргэжил хоорондын холболтыг хийдэг, шинийг санаачилдаг байх
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Төрийн ба төрийн бус байгууллага, банк, санхүүгийн байгууллага, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжид системийн шинжээч, эконометрик ба эдийн засгийн математик загварчлалын мэргэжилтэн
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч, бизнесмэн
- Олон улсын төсөл хөтөлбөрт мэргэжилтэн
- Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаач
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн үр ашигтай, тогтвортой хөгжүүлэхэд газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл нь ухаалаг технологид шилжиж, хүнсний бүтээгдэхүүний тоо, чанарыг сайжруулах, ногоон хөгжилд хүргэхэд оновчтой шийдвэр гарган зөв стратеги төлөвлөх, хэрэгжүүлэх, салбар дундын мэдлэгтэй эдийн засагчид шаардлагатай болж байна. Олон улсын ажил мэргэжлийн ангилал ISCO-88 шаардлагад шинэ ажил мэргэжлийн индекс, ажлын байр бий болж, ажил олгогчид салбар дундын мэдлэг, ур чадвартай мэргэжилтнийг онцлох болсон.
Хичээл 2: Биологи, Нийгэм судлал- 420