Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИКЧ
“ХАА-н Хэрэглээний математик” чиглэлийн бакалаврын дээд боловсролын агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр ХАА-н хэрэглээний математикийн салбарт сургалт, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- ХАА-н болон бусад салбарын үйлдвэрийн процессын математик загвар зохиох, оновчлолыг нь судлах, програмчлах
- ХАА-н салбарын асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, чанарын шинжилгээ хийх, тодорхой биш логик шинжилгээ хийх, шийдэл гаргаж зөвләмж боловсруулах
- Мэргэжлийн чиглэлээр дотоод болон гадаадын байгууллагатай хамтран ажиллах, шинэ техник, технологи хөгжүүлэх, төслийн санхүү, эдийн засгийн үзүүлэлтэд үнэлгээ өгөх
- Байнга сурч боловсрох, ёс зүй, шудрага ёс, нийгмийн өмнө хүлээх хариуилагатай байх
- Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
ХАА-н үйлдвэрлэл, банк санхүү, мэдээлэл технологи, инженер техникийн салбарт тавигдах асуудлыг онолын математик, математик загварчлалын аргыг хослуулан хэрэглэх, хөрвөх чадвартай мэргэжилтэн нь дараах ажлын байранд ажиллахаас бүрэн боломжтой.
- Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрүүд
- ХАА-н салбар, хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
- Их дээд сургууль, шинжлэх ухааны хүрээлэнд судлаач, багш
- Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд мэргэжилтэн, судлаач
- Мэдээлэл технологийн салбарт удирдах ажилтан, системийн шинжээч
- Тээвэр ложистикийн бодлогууд, уул уурхайн ложистик хариуцсан хэрэглээний математикч
- Банк санхүү, татвар, даатгалын салбарт эрсдлийн шинжээч
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
ХАА-н салбарт төдийгүй нийгэм эдийн засгийн бүхий л салбарын хөдөлмөрийн зах зээлд хэрэглээний математикчийн чиглэлийн мэргэжилтнүүдийн ажлын байрны эрэлт хэрэгцээ 2017-2025 онд 18 хувиар өсөх тооцоо гаргасан нь бусад бүх мэргэжлийн дундаж үзүүлэлтээс дээгүүр үзүүлэлттэй байгаа юм. Эх сурвалж: Хөдөлмөрийн департамент, АНУ
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл I Математик, Физик 420 оноо
Хичээл II: Англи хэл, Нийгэм судлал 420 оноо