Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: МАЛ ЗҮЙЧ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ: ТЭРГҮҮЛЭХ
Эх орны болон олон улсын шаардлагад нийцэхүйц, өрсөлдөх чадвартай, зөв хандлага төлөвшилтэйгээр мэргэжлийн мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
• Мал, амьтны үржүүлэг, селекци, нөхөн үйлдвэрлэлийг хөтлөн явуулах
• Шинэ үүлдэр, омог, хэвшлийн мал буй болгох, сайжруулах,
• Мал, амьтны арчилгаа, маллагаа, тэжээллэгийг зохион байгуулах
• Мал, амьтны бүртгэл мэдээллийн системийг хөтлөн явуулах
• Мал аж ахуйн үйлдвэрлэлийн ажилд үнэлгээ өгөх, дүн шинжилгээ хийх,
• Мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
• Улс, аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн газар, сумын хөдөө аж ахуйн тасаг, мал үржүүлэг, технологийн нэгжид удирдах ажилтан, мэргэжилтэн, хяналтын байцаагч
• ОУБайгууллага, ЭШБайгууллага, ИДСургууль ОУ-ын болон үндэсний төсөл хөтөлбөрт төсөлд мэргэжилтэн, судлаач, багш
• Аж ахуйн нэгж, ферм, төрийн бус байгууллагад зөвлөх, технологич, мэргэжилтэн, менежер, захирал
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИН ХАНДЛАГА
Монгол улсын тэргүүлэх чиглэлийн эрэлттэй мэргэжилд багтаж байгаа бөгөөд улсын хэмжээнд Малзүйч мэргэжилтний хүрэлцээ 30 орчим хувьтай байна.
Элсэлтий шалгалт өгөх хичээл: Хичээл 1: ХИМИ, АНГЛИ ХЭЛ - 420 оноо
Хичээл 2: БИОЛОГИ, МАТЕМАТИК- 420 оноо