Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН

Байгалийн  унаган төрхийг цогцлоогч нь нөхөн сэргээлтийн мэргэжилтэн юм. 

Байгалийн болон нийгэм эдийн засгийн нөхцлөөс хамааран бий болсон хүрээлэн буй орчны доройтол, бохирдол, эвдрэл, хомсдлыг нөхөн сэргээх арга технологийг эзэмшсэн, түүнийг зөвлөх, менежмент хий, байгалийн нөөц баялагийн ашиглалтын даац, чадавхыг тодорхойлох, байгальд хал багатай технологийг сонгох, инженерийн тооцооллыг хийх зэрэг мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Орчны доройтлын зэргийг тодорхойлж, тухайн экосистемийг унаган төрхөд нь ойртуулсан экологийн нөхөн сэргээлт хийх
  • Орчныг нөхөн сэргээх арга, технологийг хэрэглэх, сайжруулан боловсруулах туршилт судалгаа хийх, үр дүнг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх
  • Бүх төрлийн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт хийх • Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийх
  • Таримлын технологи, чиглэл боловсруулах,
  • Бэлчээрийн мониторинг хийх, нөхөн сэргээх
  • Агаар орчныг цэвэршүүлэх
  • Амьтныг сэргээн нутагшуулах
  • Эмийн болон бусад ашигт ургамлыг тарьмалжуулах
  • Нуур, гол, булаг шанд, бусад усан орчныг нөхөн сэргээх
  • Уул уурхайн нөхөн сэргээлт хийх
  • Хог хаягдыг боловсруулах
  • Нөхөн сэргээлтийн чиглэлээр орчин үеийн технологи ашиглах, өгөгдөл тайлан боловсруулах
  • Нөхөн сэргээлтийн технологи, хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулан ажиллах арга хэмжээг төлөвлөх, хяналт тавих
  • Нөхөн сэргээлтийн зардал, үр ашгийн тооцоо, төлөвлөлт хийх
  • Манлайлах, багаар ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших,

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Уул уурхайн болон бусад үйлдвэрийн газруудад нөхөн сэргээлтийн мэргэжилтэн
  • Улс, хот, аймаг, дүүрэг, сумын байгаль орчин, хөдөө аж ахуйн газарт мэргэжилтэн
  • Хот суурин газрын тохижилт үйлчилгээний газар ногоон байгууламжийн инженер
  • Ойн мэргэжлийн байгууллагад ойжуулалт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн
  • Мэргэжлийн хяналтын газрын нэгжид болон байгаль орчны мэргэжлийн компани, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд мэргэжилтэн
  • Байгаль орчны чиглэлийн бусад бизнесийн байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр ажиллах

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Уул уурхайн олборлолт, ашиглалт, газар тариалангийн үйлдвэрлэл, бэлчээрийн даац хэтрэлт зэрэг экологийн тэнцвэрт байдал алдагдаж экосистемийн доройтол нэмэгдэж байгаа эрин үед байгалийн нөөцийг нөхөн сэргээх хамгаалах, сэргээн нутагшуулалтыг шинжлэх ухааны түвшинд хийж нөхөн сэргээх явдал нь зөвхөн нэг улс орны хүрээнд бус, олон улсын түвшинд хүрээгээ тэлсээр байна. 2040 он хүртэлх ажлын байрны эрэлтийн дундаж үзүүлэлтээр хамгийн хурдацтай өсөлт бүхий ажлын байр нь Байгаль орчны нөхөн сэргээлтийн мэргэжилтэн  байх болно.МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн 10 гол ажил тусгагдсан. Үүний нэг нь уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. Байгаль орчны нөхөн сэргээлтийн мэргэжилтэн үйлдвэр, уурхайн газар, тариалангийн үйлдвэрлэл, бэлчээрийн нөөцийг нөхөн сэргээх хамгаалах, ургамал, амьтан сэргээн нутагшуулалт хийх газар бүрт хэрэгтэй юм.

Элсэлтийн шалгалт өгөх хичээл: Хичээл 1: Математик, Физик- 420

                                                                           Хичээл 2: Хими, Англи хэл- 420