Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР:ХӨРС СУДЛАЛ АГРОХИМИЧ

Тэргүүлэх

“Хөрс судлаач агрохимич нь хөрс, ургамал, бордооны шинжээч юм”Хөрсний төрөл, түүний физик-химийн үндсэн шинж чанарыг судлах, агрохимийн шинж байдлыг тодорхойлох, таримлыг бордох, хөрсийг шинжлэн судлах, лабораторит агрохимийн задлан шинжилгээ хийх, таримлыг бордох бордооны тун норм тооцох, зөвлөх, хээрийн болон лабораторийн ажлыг гүйцэтгэх,хөрсний бонитровк,мониторингийн үнэлгээ хийх, зөвлөмж боловсруулах ур чадвар чадвар эзэмшүүлнэ.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Хөрснийг морфологи шинжээр нь таньж тодорхойлох, дээжийг зөв бүрдүүлэх 
  • Хөрсний физик, хими, биологийн шинж чанаруудыг тодорхойлж үнэлэх
  • Хөрс хамгаалах, үржил шимийг нь дээшлүүлэх арга технологийг төлөвлөж хэрэгжүүлэх
  • Ургамал, бордооны найрлага, шинж чанарыг тодорхойлох
  • Таримлыг бордох менежментийг хэрэгжүүлэх
  • Бордооны үйлдвэрлэл түүний  технологийн гороимыг хэрэгжүүлэх

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

 ХАА, уул уурхай, зам барилга, байгаль орчны  чиглэлийн  төрийн болон бизнесийн байгууллагад дараах ажлын байранд ажиллахаас гадна ХАА, экологи байгаль хамгааллын чиглэлийн  зах зээлд  өөрийн гарааны бизнес (старт-ап)-ийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтой.

  • Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлийн төрийн ба төрийн бус байгууллагад мэргэжилтэн
  • Хөрс агрохимийн болон бусад   чиглэлийн лабораторид  химич, задлан шинжлэгч
  • Газар тариалангийн аж ахуйн нэгжүүдэд хөрс судлаач-агрохимич, менежер, захирал
  • Газрын харилцаа, үнэлгээний чиглэлийн байгууллагад хөрс судлаач
  • Эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан
  • Мэргэжлийн их, дээд сургуульд багш
  • Зам барилга, уул уурхайн байгууллага

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж цөлжилт, газрын доройтол, хөрсний элэгдэл эвдрэл улс орны төдийгүй олон улсын хэмжээгээр анхаарал татсан асуудал болоод байна. энэ цаг үед хөрсний шинж чанар, үржил шимийн төлөв байдлыг оношлох, нөхөн сэргээх, хамгаалах хөрс судлаач, агрохимич мэргэжлийн ажлын байрны эрэлт хэрэгцээ эрчимтэй өссөөр байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:Хичээл 1: Хими, Математик- 440

                                                                           Хичээл 2: Биологи,Нийгэм судлал- 440