Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: ГИДРОМЕХАНИК ИНЖЕНЕР


Хөдөө аж ахуйн усжуулалт болон хот суурин, үйлдвэр, уул уурхай, малын аж ахуйн усан хангамжинд гадаргын ба газрын доорх усны олборлолт, ашиглалтын техник технологийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах, шинэчлэлтийн асуудлыг улс орон, нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн шинжлэх ухааны ололтонд тулгуурлан гүйцэтгэж чадахуйц мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Усны барилга байгууламжийн төрөл, хийц, ажлын зохион байгуулалт, ажиллагаа, мөн түүнчлэн иж бүрэн усны барилгын ажлуудыг технологийн дагуу хийж гүйцэтгэхийг төлөвлөх, боловсруулах
  • Шингэн ба хийн насосны бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчимд хяналт тавих
  • Усан хангамжийн зориулалттай цооног өрөмдөх машин, тоног төхөөрөмжийн ажиллагаа, худгийн ашиглалт, засвар үйлчилгээг хийх ур чадвар эзэмших
  • Усалгаатай газар тариаланд ашиглагдах усалгааны машин, тоног төхөөрөмжүүдийн ажиллагаанд тохируулга хийх
  • Уул уурхайн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмжийг оновчтой ашиглах, тэдгээрийн үйл ажиллагаа төлөвлөх, хянах
  • Бизнесийн харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших
  • Мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг удирдах эрх зүйн болон онол, практикын ур чадвар эзэмших 

 АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Усалгааны машин, техникийн операторч, засвар үйлчилгээ, хяналт-ашиглалтын инженер
  • Усны барилга, байгууламжийн механик инженер
  • Нийслэлийн болон аймгийн Ус сувгийн удирдах газарт цэвэр ба бохир усны шугам сүлжээний хяналт – тохируулгын инженер
  • Усан цахилгаан станц ба дулааны цахилгаан станцын шугам сүлжээ, засварын инженер
  • Уул уурхайн салбарын хүнд машин, механизмийн засвар үйлчилгээ, тохируулгын мэргэжилтэн
  • Усны сав газрын байгууллагад ус ашиглалтын мэргэжилтэн
  • Хүнс ба хөнгөн үйлдвэрийн усан хангамжийн шугам сүлжээний хяналтын инженер

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” -ны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг газар тариаланг хөгжүүлэх, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, усалгаатай талбайг нэмэгдүүлэх зорилгоор усалгаатай газар тариалан, хөдөө аж ахуйн усан хангамжинд усалгааны машин, тоног төхөөрөмжийг ашиглах ур чадвартай усжуулалтын механик инженер эрэлт, хэрэгцээтэй байна. Усны инженер механик мэргэжил нь Монгол улсын эрэлт хэрэгцээтэй 20 мэргэжлийн 11 – т бичигдсэн байдаг. Ус бол тухайн улс орны хөгжлийн гол түлхүүр юм.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ:  Хичээл 1: МАТЕМАТИК -420

                                                                                          Хичээл 2: АНГЛИ ХЭЛ, ФИЗИК -420