Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ИНЖЕНЕР

“Газар бол төрийн үндэс юм.”

Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд 1997 онд Газар зохион байгууллагч инженер Мэргэжлийн ангийг нээж газрын салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. 2001 онд анхны газар зохион байгуулагч инженерийн төгсөлтийг хийж одоог хүртэл сургалтын үйл ажиллагааг явуулж мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байна

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Газрын нөөцийг шинжлэх ухааны үндэстэй удирдах, төлөвлөх, зохион байгуулах, хамгаалах, газрын хил заагыг тогтоох, газрыг иргэдэд хуваарьлах, дахин хуваарьлах, газар ашиглалтын бүх төрлийн төслийг боловсруулах, хэрэгжүүлэх, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн хэрэгжилтэнд хяналт тавих, хуулийн хүрээнд газрын зөрчил маргааныг илрүүлэх, шийдвэрлэх чадварыг эзэмшинэУлсын болон бүс нутгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, гүйцэтгэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих,
  • Газрын нөөцийг шинжлэх ухааны үндэстэй удирдах, төлөвлөх, зохион байгуулах, хамгаалах, газрын хил заагыг тогтоох, газрыг иргэдэд хуваарьлах, дахин хуваарьлах,
  • Газрын харилцаа, зохицуулалт, эрх зүйн байдлын судалгаа хийх,
  • Тогтвортой газар ашиглалтыг төлөвлөх, газрын харилцааг удирдах,
  • Газрын мэргэжлийн програм хангамжийг газар зохион байгуулалтын үйлдвэрлэлд  ашиглах,
  • Байгаль орчныг хайрлах, хамгаалах, байгалийн юмс, үзэгдэлийн зүй тогтол, харилцан уялдааг  хангах, байгалийн нөхцөл нөөц, ашиглалтад тулгуурласан шинжлэх ухааны үндэстэй газар зохион байгуулалт хийх,
  •  Газрын доройтол, төлөв байдлыг тодорхойлох, нөхөн сэргээх,
  • Газар зохион байгуулалт дахь математик  хэрэглээ, загварчлал хийх, эдийн засгийн тооцоолол хийх

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

Газар зохион байгуулагч мэргэжил эзэмшсэнээр төрийн байгууллагад газрын хуулийг хэрэгжүүлэх, газрын зөрчил маргаанийг шийдвэрлэх, төлөвлөлтийн дагуу газар олгох, хуваарьлах, хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулна.

  • БХБЯ, БОЯ, ХХААХҮЯ, ЗТЯ болон төрийн захиргааны байгууллагад мэргэжилтэн
  • Эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • Газрын харилцаа хот байгуулалтын газарт мэргэжилтэн,
  • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт мэргэжилтэн, аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын албанд мэргэжилтэн, газар зохион байгуулагч, газрын даамал
  • Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, газар зохион байгуулалт, газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэжлийн хувийн байгууллагад мэргэжилтэн
  • Их дээд, сургуульд багш, судлаач

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх ашиглуулах үйл ажиллагаа улам бүр нэмэгдэж үүнтэй холбоотойгоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, газар дахин төлөвлөлт, шинэчлэн зохион байгуулалт хийх, газрын зөрчил маргааныг шийдвэрлэх, газрын төлөв байдал чанарын хянан баталгаа хийх зэрэг газрын харилцааны гол ажлууд жил ирэх бүр нэмэгдэж байгаа тул газар зохион байгуулалтын мэргэжил нь нийгмийн эрэлт ихтэй мэргэжлийн нэг юм.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик, Физик- 420

                                                                                          Хичээл 2: Газар зүй, Англи хэл- 420