Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: ХЭРЭГЛЭЭНИЙ ФИЗИКЧ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ:Тэргүүлэх
ХАА-н болон инженер технологийн бүхий л салбарт хэрэглээний физикийн бүрэлдэхүүн болох инженерийн физик, агрофизик, хөрсний физик, цаг уур амьсгал, стандарт хэмжил зүй, биофизик, цахилгаан электроник болон дэвшилтэт техник технологийг ашиглах, үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, удирдах, боловсруулах, шинэ техникийг оновчтой хэрэглэх, үр ашиг бүтээмжийг нэмэгдүүлэх асуудлуудыг шийдвэрлэх мэдлэгтэй, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэн гаргах.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- ХАА-н болон Инженер технологийн бүхий л салбарт хэрэглээний физикийн аргуудыг хэрэглэх ур чадвартай эзэмших
- Агро болон хөрсний физикийн шинж чанарыг тодорхойлох
- Орчин үеийн биотехнологи салбарт биофизикийн үзэгдлийг хэрэглэх
- Цахилгаан электроник болон автоматжуулалтын процессийг ашиглах
- Физикийн үзэгдлийг ашиглан материал судлалын технологи, шинж чанаруудыг тодорхойлох
- Багаар ажиллах, баг хамт олныг манлайлах, зохион байгуулах.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
ХАА-н болон Инженер технологийн бүхий л салбарт хэрэглээний физикийн бүрэлдэхүүн болох инженерийн физик, материал судлал, агро, хөрсний физик, биофизик, цахилгаан электроник болон орчин үеийн технологийг ашиглах чадвартай, ажиллах зах зээлээс хамаарч хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх. Хэрэглээний физик хөтөлбөр нь практик голчилсон мэргэжлийн хөтөлбөр юм.
- Эрдэм шинжилгээний хүрээлэнд судлаач
- ХАА-н компанид байгуулагад мэргэжилтэн
- Мэдээллийн технологийн байгууллагад электроник автоматжуулалтын мэргэжилтэн
- Материалын үйлдвэрт мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Хэрэглээний физик хөтөлбөр нь практик голчилсон мэргэжлийн хөтөлбөр юмЭрчимтэй хөгжиж буй технологийн эрин үед хэрэглээний физикийн салбарууд болох материал судлалын салбар тэргүүлэх ач холболдолтой мэргэжил, электроник автоматжуулалт эрэлттэй 10 мэргэжлийн тоонд орсон байна. ХАА-н болон Инженер технологийн бүхий л салбарт хэрэглээний физикийн бүрэлдэхүүн болох, инженерийн физик, материал судлал, агро, хөрсний физик, биофизик, цахилгаан электроник болон орчин үеийн технологи ашиглах чадвартай, ажиллах зах зээлээс хамаарч хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх чиг хандлагатай байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл I: Математик, Физик 480 оноо
Хичээл II: Англи хэл, Нийгэм судлал 440 оноо