Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЛЖЛИЙН НЭР:ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛ

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ:ТЭРГҮҮЛЭХ


Аливаа нөлөөллөөс бий болсон хүрээлэн буй орчинд үүсгэх бохирдол, сөрөг нөлөөг бууруулах, байгаль орчныг хамгаалах, бохирдолоос сэргийлэх инженерийн шийдэл боловсруулах мэргэжилтэн нь хүрээлэн буй орчны инженер юм.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Хүрээлэн буй орчны шаардлагатай тогтоц байдлыг хадгалсан байгаль хамгааллын өндөр үр ашигт технологийг нутагшуулах, бий болгох, хүний хүчин зүйлсийн сөрөг үр дагаврыг хязгаарлах, багасгах, арилгах цогц арга хэмжээ боловсруулах, хэрэгжүүлэх чадвар эзэмших
  • Байгаль хамгаалал, ашиглалтын янз бүрийн зориулалтын байгууламж, объект болон усжуулалтын систем, хөрсний элэгдлээс хамгаалах байгууламжийн барилгажилт, засвар, үйлчилгээг техник зохион байгуулалтын хувьд удирдлагаар хангах чадвар эзэмших
  • Байгаль ашиглалт, хамгааллын ажлын үр дүнд шинжилгээ хийх, газрын болон усны гидрогеологийн, гидрологийн, усжуулалтын горимуудыг үндэслэн хүрээлэн буй орчны өөрчлөлтийг урьдчилан таамагласан системтэй судалгаа хийх;
  • Техникийн баримт бичигт экспертиз хийх, тоног төхөөрөмжийн техникийн байдал, ашиглалтанд үнэлгээ өгөх, хяналт тавих, стандартын шаардлагуудын биелэлтэнд хяналт тавих;

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Уул уурхайн газрууд болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөхөн сэргээлтийн мэргэжилтэн, удирдах ажилтан,
  • Яам, тамгын газар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн хяналтын газар, аж ахуй нэгжид инженер, мэргэжилтэн (улс, хот, аймаг, дүүрэг, сум) • Байгаль хамгаалах газрууд, байгаль орчны үнэлгээний компанид мэргэжилтэн, бизнесийн байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулах удирдах ажилтан
  • Хот суурин тохижилт үйлчилгээний байгуулагад байгууламжийн инженер, олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрт мэргэжилтэн
  • Лаборатори, шинжлэх ухааны академи, зөвлөх үйлчилгээний байгууллагад судлаач, удирдан зохион байгуулах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой.

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

2020 оны ажиллах хүчний эрэлтийн судалгаагаар “Хүрээлэн буй орчны” салбарын ажлын эрэлт 93,6%-тай байна. Мэргэжил нь дэлхий эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтад багтдаг байна.

Элсэлтийн шалгалт өгөх хичээл :Хичээл 1: Математик, Хими- 480

                                                                           Хичээл 2: Хими, Англи хэл- 440