Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР:БИО-ИНЖЕНЕРЧЛЭЛ


МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Гадаад орчин болон хүрээлэн буй орчны нөхцөлд: Инженерийн үүрэг хариуцлагаа ухамсарлах, байгаль орчинд болон нийгэмд үзүүлэх инженерчлэлийн нөлөөллийг ойлгох, эрх зүйн зохицуулалт хийх, хөгжлийн хэтийн төлөв боловсруулах, тогтвортой хөгжлийн бий болгох
  • Үйлдвэр ба бизнесийн орчинд: Аж ахуйн нэгжийн дүрэм журмыг эрхэмлэх, стратеги, зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, дотоод болон гадаадын байгууллагатай хамтран ажиллах, шинэ техник, технологи хөгжүүлэх, инженерийн төслийн санхүү, эдийн засагт үзүүлэлтэд үнэлгээ өгөх
  • Системийн инженерчлэл ба менежент: Эрэлт хэрэгцээнд тохируулан зорилгоо тодорхойлох, системийгинженерчлэх, загварчлах, компьютерийн интерфэйс хийх, менежментийн төслийг хөгжүүлэх
  • Зохион бүтээх: Зураг төсөл, загвар боловсруулах, өөрийн мэдлэг, ур чадвараа ашиглан олон талт загвар гаргах, тогтвортой, аюулгүй, гоо зүйтэй, энгийн, хялбар аргаар зохион бүтээх ажлыг шийдвэрлэх
  • Хэрэгжүүлэх: Үйлдвэрлэлийн процессийг төслөх, програм хангамжийн бүтээгдэхүүн боловсруулахад хэрэглэх, техник хангамжтай нэгтгэх, бүтээгдэхүүнийг сорих, турших, баталгаажуулах
  • Үйл ажиллагаа явуулах: Тогтвортой байдлыг зохицуулах, аюулгүй ажиллагааг мөрдөх, сургалт явуулах, бүтээгдэхүүний циклийг (product life cycle) дэмжих, сайжруулах, өөрчлөх, борлуулах үйл ажиллагааны менежмент хийх

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Эрдэм шинжилгээний хүрээлэнд судлаач
  • Байгууллагад биоинженерийн мэргэжилтэн
  • Хүнсний үйлдвэрт технологийн мэргэжилтэн
  • Арьс ширний үйлдвэрт мэргэжилтэн
  • Ус цэвэршүүлэх байгууламжид мэргэжилтэн
  • Био-информэйшн, Биоматериал, Биомеханик, Биотехноги, Био процессын инженер

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

2020 оны ажиллах хүчний эрэлтийн судалгаагаар “Хүрээлэн буй орчны” салбарын ажлын эрэлт 93,6%-тай байна. Мэргэжил нь дэлхий эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтад багтдаг байна.

Элсэлтийн шалгалт өгөх хичээл: Хичээл 1: МАТЕМАТИК, ФИЗИК -420

                                                                           Хичээл 2: ХИМИ, АНГЛИ ХЭЛ -420