Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: АРЬС БОЛОВСРУУЛАЛТЫН ТЕХНОЛОГИЧ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ: ТЭРГҮҮЛЭХ
Малын арьс шир, ноос, ноолуур болон дайвар түүхий эдийн шинж чанарыг судлах, үнэлэх, түүгээр хүн ба байгаль орчинд ээлтэй технологи ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх арьс ширэн бүтээгдэхүүний технологи боловсруулах, хяналт тавих, үйлдвэрлэлийн технологийг удирдан зохион байгуулах ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх болно.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
● Малын арьс шир, түүхий эдийн таваарын шинж чанарыг тодорхойлох, боловсруулах технологийн горимыг тогтоох, технологи ажиллагаанд хяналт тавих
● Мал амьтны гаралтай түүхий эдийг боловсруулах технологийн дамжлагуудад хяналт тавих, бүтээгдэхүүнд чанарын үнэлгээ хийх
● Үндэсний болон олон улсын стандартыг үйлдвэрлэл ба хяналтын үйл ажиллагаанд хэрэглэх
● ХАА-н гаралтай барааны чанарын баталгаажуулалт хийх, стандарт боловсруулах, нэвтрүүлэх, мөрдөх
● ХАА-н гаралтай бараа түүхий эдийг экспортод гаргах, гаалийн бүрдүүлэлт хийх, чанарын шалгалт хийх ажлыг зохион байгуулах, хадгалалт, тээвэр, логистикийн асуудлыг зохион байгуулах
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
● Аймаг, орон нутагтаа ХАА-н газрын мэргэжилтэн
● Арьс шир боловсуулах үйлдвэрт мэргэжилтэн, мастер, технологич
● Арьс шир болон ноос, ноолуурын сорилтын лабораторийн эрхлэгч, шинжээч
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
2028 он хүртэл ажлын байрны эрэлт хэрэгцээ хамгийн хурдацтай хөгжиж буй салбарын нэг бол ноос ноолууран бүтээгдэхүүн боловсруулах салбар. Энэ салбар нь нөхөн сэргээгдэж урган төлждөг цагаан алт хэмээн нэрлэгддэг ноос ноолуурын үйлдвэрийн салбар билээ. Одоо дэлхий нийтээр ногоон ба эко технологийг эрхэмлэж байгалийн гаралтай ширхэгтийг сонирхон түлхүү хэргэлдэг болсонтой холбоотой ажээ. Дэлхийн ноосон нэхмэлийн байгууллага, Олон улсын Wool март холбоо нь эко технологийг дэмжин ажиллаж байна.
Элсэлтий ерөнхий шалгалт өгөх хичээл: Хичээл 1: МАТЕМАТИК, ФИЗИК - 420 оноо
Хичээл 2: ХИМИ, АНГЛИ ХЭЛ - 420 оноо