Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: БИОЛОГИ-АГНУУРЗҮЙЧ
“Биологийн нөөц баялаг, зэрлэг ан амьтны менежментийг удирдах мэргэжил”
Зэрлэг ан амьтад нь биологийн нөөц баялгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Ан амьтад болон биологийн бусад нөөц баялгийн оновчтой менежментийг хангахын тулд судалгаа хийх, менежмент, бодлого боловсруулах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Байгаль хамгаалах төлөвшилтэй, харилцаа болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадварт суралцана.
- Мэдээллийн технологи ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, шинээр гарч буй мэдээллийн технологийг бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах гадаад хэл, техник сэтгэлгээний ур чадвар эзэмшинэ.
- Биологи, хими, экологи зэрэг суурь шинжлэх ухаануудын үндсэн онол, зарчим, зүй тогтолуудыг судалгаа шинжилгээний ажилд бүтээлчээр ашиглах ур чадвар эзэмшинэ.
- Агнуурын амьтдын ангилал зүй, популяцийн бүтэц, үржлийн биологи, экологи, тархац байршилт, агнуурын нөөцийг судлах, зэрлэг ан амьтдын ашиглалтын нөөцийг ШУ-ны үндэслэлтэй тогтоох, орон нутгийн хэмжээнд агнуур зохион байгуулалтын төлөвлөлт хийх ур чадвар эзэмшинэ.
- Зэрлэг ан амьтдыг хамгаалах шаардлага, хамгаалалтын арга хэмжээний хэлбэрүүд, холбогдох эрх зүйн орчин, байгалийн нөөцийн оновчтой менежмент, ТХГН-ийн менежментэд суралцана.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Мэргэжилтэн: Улс, аймаг, хот, сум орон нутгийн байгаль орчны газар болон улсын тусгай хамгаалттай газар нутагт зэрлэг ан амьтан хариуцсан мэргэжилтэн, байгаль орчны байцаагч
Хяналтын байцаагч: Улс орон нутгийн мэргэжлийн хяналтын газар, хил гаалын алба нэгжид байгаль орчин, зэрлэг ан амьтан хариуцсан улсын байцаагч
Агнуур зүйч, судлаач: Агнуурын бүс нутаг хариуцсан, байгаль орчны үнэлгээ хийх, аялал жуулчлал үйлчилгээ зохион байгуулдаг компаниудад амьтан судлаач, агнуур зохион байгуулалт хариуцсан судлаач менежер
Биологич, зэрлэг амьтны менежер: Эрдэм шинжилгээний байгууллагуудад биологич, агнуур зүйч, уул уурхайн компаниудад зэрлэг ан амьтан хариуцсан менежер
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИН ХАНДЛАГА
Биологи-агнуур зүйч (wildlife biology) нь дэлхийн хөгжилтэй улс орнуудад хөрвөх чадвартай, эрэлт хэрэгцээ ихтэй мэргэжил бөгөөд манай улсын агнуур зохион байгуулдаг компаниуд, мөн түүнчлэн хариуцлагатай уул уурхайн компаниудад өндөр ур чадвартай энэ чиглэлийн мэргэжилтэн дутагдалтай байна. Манай төгсөгчдөөс улсын тусгай хамгаалттай газар, мэргэжлийн хяналт, эрдэм шинжилгээний хүрээлэнд олон хүн амжилттай ажиллаж байгаа бөгөөд эдгээр ажлын байруудын эрэлт хэрэгцээ тогтвортой байдаг.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл I: Биологи, Математик 420 оноо
Хичээл II: Хими, Англи хэл 420 оноо