Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР:ЗАГАСНЫ АЖ АХУЙ
Агнуурын ач холбогдол бүхий загасыг шилэн сонгох, амьдрах чадвар сайтай шинэ төрөл зүйлийг гаргах, загасны аж ахуйд үржүүлэг, селекци, тэжээллэг, өвчин эмгэг, бүтээгдэхүүн боловсруулах зэрэг ажлуудыг гүйцэтгэн, загасны аж ахуйг удирдан жолоодох мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Загасны нөөцийг тогтоох, загас агнуур зохион байгуулах, хяналт тавих
- Ховор, ховордсон зүйл загасыг хамгаалах, үржүүлэх, нөхөн сэргээх,
- Загасны өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх
- Загас үржүүлэх, загасны аж ахуйн бүтэц, зохион байгуулалтыг төлөвлөх, удирдан явуулах
- Усны чанарын үнэлгээ хийх, хяналт тавих
- Загасчлал, аялал жуулчал зохион байгуулах, хөтлөн явуулах
- Загас, загасан бүтээгдэхүүнийг боловсруулах, эрүүл ахуйн хяналт шинжилгээ хийх
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
· Улс, аймаг, орон нутгийн төр захиргааны болон төрийн бус байгууллагад мэргэжилтэн, хяналтын байцаагч
· Цөөрмийн загасны аж ахуйн технологич, менежер
· Загас, загасан бүтээгдэхүүн боловсруулах технологич, эрүүл ахуйч
· Биологи, амьтан судлалын багш, байгалийн аялал жуулчлалын хөтөч, зохион байгуулагч
· Олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрт загасны экологи, биологи, нөөц судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүн амын хүнсний хэрэгцээнд хүнсний бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, нэр төрлийг олшруулах, нэн ялангуяа загас, загасан бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхээр тусгасан байдаг. Иймд манай улсад орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан загасны аж ахуй хөгжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй загас агнуур явуулж, загасан бүтээгдэхүүнээр хүн амын хэрэглээг хангах, улмаар загас үржүүлэх, агнуурын загасны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй гарч байна. Иймээс Хөдөө аж ахуйн туслах салбарт загас үржүүлэг технологич мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: БИОЛОГИ, МАТЕМАТИК - 420 оноо
Хичээл 2: ХИМИ, НИЙГЭМ СУДЛАЛ - 420 оноо