Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: УХААЛАГ ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР (ХАА) 

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ:ТЭРГҮҮЛЭХ


Машин тоног төхөөрөмж, техникийн эд ангийн инженерийн тооцоо, зураг төсөл боловсруулах, зохион бүтээх, турших, үйлдвэрлэх ажлын дүрэм, стандартыг мэддэг, бие даан гүйцэтгэх, шинэ тоног төхөөрөмж, эд анги, үйлдвэрлэлийн технологи боловсруулах, технологийн тоног төхөөрөмжийн  засвар, оношлогоо, ашиглалт,  техникийн үйлчилгээг гүйцэтгэх мэдлэг  эзэмшсэн, ажлын хамтрагч хэрэглэгчтэй ажил хэргийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ур чадвартай мэргэжилтэн бэлдэхэд сургалтын зорилго оршино.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Машин тоног төхөөрөмж, эд ангийн зураг төсөл боловсруулах, зохион бүтээх, турших, үйлдвэрлэх ажлыг гүйцэтгэх, зохион байгуулах;
  • Механик, мехатроник, мэдээлэл зүй, компьютерийн CAD/CAM/CAE хэрэглээний программ ашиглах мэдлэгтэй компьютерийн удирдлагатай машин системийн ашиглалт, зохион бүтээлт хийх; 
  • Салбарт өрсөлдөх чадвартай технологи боловсруулах, орчин үеийн судалгааны арга, хэрэгслэл болон технологийн процессын физик, математик, компьютерийн загварчлал ашиглан судалгаа хийх;
  • Машин үйлдвэрлэлийн  технологийн тоног төхөөрөмж, эд анги, угсрааны үйлдвэрлэлийн технологийн процесс боловсруулах; технологийн тоног төхөөрөмжийн  засвар, оношлогоо, ашиглалт,  техникийн үйлчилгээг гүйцэтгэх;
  • Багийн идэвхитэй гишүүн байж багийг удирдах чадвар эзэмшинэ.

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • ХАА-н болон бусад аж үйлдвэрийн салбарт оператор, механик инженер, автоматикийн инженер, ерөнхий инженер;
  • Машин үйлдвэрлэлийн болон бусад салбарт машин аппарат үндсэн болон туслах тоног төхөөрөмж зохион бүтээх инженер, зургийн инженер;
  • Уул уурхайн болон аж ахуйн нэгжийн менежер, үйлдвэр аж ахуйн  газарт зураг төслийн инженер, удирдах ажилтан. 

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Улсын хөгжлийг инже­нерүүд тодорхойлдог. Тэд шинийг санаачлагч, бүтээн байгуулагчид байдаг аж. Тэг­вэл өнөөдөр Монголд төдийгүй дэлхийд инженерийн мэргэжил хамгийн эрэлт хэрэгцээтэй 20 мэргэжлийн нэгэнд орж байна. Учир нь  автоматчилагдсан үйлдвэрлэл ид хөгжиж байгаа энэ үед сайн бэлтгэгдсэн инженерүүд л хамгийн дээд төвшний удирд­­лагыг гартаа авч, эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг залах юм. Ялангуяа, уул уурхай, авто, механик, биоинженерчлэлийн чиглэлийн чадварлаг инженерүүд төгсөөд ажлын байр элбэгээс гадна цалин хангамжийн хувьд бусад боловсон хүчнээс илүү байдаг юм байна.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ:  Хичээл 1: МАТЕМАТИК, ФИЗИК -480

                                                                                          Хичээл 2: АНГЛИ ХЭЛ -440