Мал эмнэлгийн сургууль
Мал аж ахуй, Биотехнологийн сургууль
Эдийн засаг бизнесийн сургууль
Инженер технологийн сургууль
Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
Агроэкологийн сургууль
Түгээмэл асуулт хариулт
Бакалаврын өдрийн ангийн бүртгэл хэдэн хүртэл вэ ?
Элсэлтийн бүртгэлийг 2024 оны 04 дугаар сарын 29-ний өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд цахимаар бүртгэнэ.
Мэргэжил сонголтыг хэдний өдрийн дотор хийх ёстой вэ ?
Мэргэжил сонголтыг 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал цахимаар болон Улаанбаатар хот, хөдөө орон нутаг дахь элсэлтийн байршлуудад зохион байгуулна.
Ур чадварын шалгалт ?
“Ландшафтын архитектур”, "Морин спортын менежмент" бакалаврын хөтөлбөрт элсэгчдээс ур чадварын шалгалтыг танхимаар зохион байгуулна.
Бүртгэлийн хураамжтай юу ?
- - Бүртгэлийн хураамжгүй
- - Суралцах эрхийн бичиг баталгаажуулалт 50,000 төгрөг нь сургалтын төлбөрөөс
хасагдана.
Суралцах эрхийн бичиг хэрхэн авах вэ ?
Элсэгч нь цахимаар бүртгүүлж сонгосон мэргэжлийн хөтөлбөрт тэнцсэн хариу авсан тохиолдолд 7 хоногийн дотор суралцах эрхээ баталгаажуулах 50,000 төгрөгийг Qpay-ээр эсвэл ХААИС-ийн ХААН банкны дансанд төлж эрхийн бичгээ авна.
Суралцах эрхийн бичиг авсан шинэ элсэгч нь оюутны бүртгэлээ хэзээ хийлгэх вэ ?
Шинээр элсэгч нь 2024 оны 08 дугаар сарын 15-аас 28-ны өдрүүдэд student.muls.edu.mn цахим хаягаар болон бүрэлдэхүүний болон салбар сургуулийн сургалтын албанд ирж оюутны код авч, Бакалаврын оюутны суралцах гэрээ байгуулж бүртгүүлнэ.