Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: ЭДИЙН ЗАСАГЧ, СТАТИСТИКЧ
“Статистик олон талт үйл ажиллагаанд хөрвөж чаддаг.”
МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ
Эдийн засаг, бизнес, хөдөө аж ахуй, экологи болон нийгмийн олон талт асуудлаар мэдээллийн технологийг ашиглан статистик мэдээллийг боловсруулах, дүн шинжилгээ хийх онол, судалгааны арга зүйг бүрэн эзэмшсэн хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Макро-микро түвшний янз бүрийн үзэгдэл үйл явцын түүвэр болон тогтмол судалгааг зохион байгуулж, үзэгдэл үйл явцыг загварчлах, хэтийн төлөвийг тооцож системчлэн үр дүнг нэгтгэж тайлбарлах,тайлан гаргах;
- Нийгэм, эдийн засаг, техник технологи, ХАА гэх мэт бүхий л салбарт статистик, эконометрикийн шинжилгээний аргуудыг хэрэглээний программуудыг ашиглан судлах;
- Өгөгдлийн сан, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинжлэх ухааны судалгааны үр дүнг боловсруулах, дүгнэх;
- Байгууллагын санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх аргуудыг эзэмших;
- Асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, эрх зүйт ёсыг дээдлэх, хариуцлага хүлээх, мэргэжлийн ёс зүйг чандлан мөрдөх хандлагатай байх;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчооноос эрчимтэй эрэлт
нь өсөх 20 ажлын байрны 5 дугаар1
-т жагссан бөгөөд 2019 оны
дундаж цалин 91160 доллар байжээ. Аливаа бодлогын шийдвэр
гаргахдаа судалгаанд суурилсан, эрсдэл, ирээдүйн хандлагыг
тодорхойлох нь их ач холбогдолтой. Манай улсад төрийн захиргааны
төв байгууллага(яам, тамгын газар, агентлаг)-д статистик мэдээлэл
боловсруулах, дүн шинжилгээ хийх алба, хэлтэст ажиллах
мэргэжилтэн, олон улсын төсөл, судалгааны байгууллага, хувийн
хэвшлийн бизнесийн салбарт судлаач, шинжээчийн ажлын байрны
эрэлт жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг НХХЯ-наас гаргадаг “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2020”,
“Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгааны
тайлан-2019” бусад судалгааны тайлангаас харж болно.
МЭРГЭЖЛИЙГ СОНГОХ ШАЛТГААН
- Өнөө үед төр, хувийн хэвшийн бүх салбарт маш их тоон мэдээлэл цугларч байгаа бөгөөд түүнийг боловсруулах шаардлага тулгарч байна.
- Эдийн засгийн суурь мэдлэгтэй судалгааны арга зүй эзэмшсэн, технологийн өндөр ур чадвартай ийм мэргэжилтэнүүдийн эрэлт цаашид нэмэгдэнэ.
- Тус хөтөлбөр нь 22 жилийн турш тасралтгүй мэргэжилтэн бэлтгэж олон улсын болон дотоодын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээр магадлагдсан.
- Монгол Улсын хэмжээнд зөвхөн ЭЗБС дээр "ЭДИЙН ЗАСАГ, СТАТИСТИК" хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг.
- Тус хөтөлбөрөөр төгсөгчдийн ажил эрхлэлтийн дундаж хувь 2021 оны байдлаар 88,6 хувь байна.
- Статистик судалгааны арга, математик загвар ашиглан тооцоолол хийдэг ур чадвар нь гадаадад магистр, докторын түвшний сургалтанд үргэлжлүүлэн явахад давуу тал болдог
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик - 420
Хичээл 2: Англи хэл, Нийгэм судлал - 420