Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ

Байгалийн унаган төрхөөрөө оршин байгаа болон хүний нөлөөлөлд тодорхой хэмжээгээр орсон экосистемүүд дэх амьд, амьгүй хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийг судлах, хамгаалах, нөхөн сэргээх замаар тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийн үндэсний сүлжээнд ажиллах, байгаль хамгааллын менежмент хийх мэдлэг, чадвартай мэргэжилтэн, албан хаагчид бэлтгэнэ. 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Байгаль хамгааллын (менежментийн) төлөвлөгөөг боловсруулах, экосистемийн хамгаалал, байгалийн нөөцүүд, тэдгээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх аргад суралцах
  • Байгаль орчны тулгамдсан асуудлуудыг онол, пракикийн үндэслэлтэй бүрэн ойлгосон, түүнийг шийдвэрлэх, зохистой хамгаалал хийх менежментийг эзэмших,
  • ТХГН-ийн сүлжээ байгуулах, хамгаалах үндэслэл боловсруулах, орчны бүс, дотоод бүсэд явуулж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчлийг арилгах
  • Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллах, экологийн эрх зүйн зөрчлийг илрүүлэх, бүртгэх, бүрэлдэхүүнээр нь задлах, зүйлчлэх.
  • Харилцааны өндөр ур чадвартай, хувь хүний манлайлах, багаар болон ганцаарчлан ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх, шаардлагатай техник хэрэгсэл эзэмших, ашиглах, холбогдох бүх хууль эрх зүйг судалсан, байгаль орчныг хамгаалах чиглэлд төлөвшиж, холбогдох ур чадварт суралцана.
  • Төрийн албан хаагч болох суурь мэдлэгийг эзэмшсэн байна.

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Хүрээлэн буй орчин, байгаль хамгааллын салбарын бүх шатны байгууллагад   мэргэжилтнээр ажиллах менежментийг боловсруулан хөгжүүлэх боломжтой. 
  • Засаг захиргааны бүх нэгжүүдийн байгаль орчин, аялал жуулчлалын алба, нэгжийн  байгаль орчны мэргэжилтэн  (яам, аймаг сумын тамгын газар, агентлагууд).
  • ТХГН-Уул уурхай, байгаль орчны мэргэжлийн байгууллагууд, болон аялал жуулчлалын байгууллагуудад  байгаль орчны мэргэжилтэн, улсын байцаагч.
  • Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, сургалтын байгууллагуудад судлаач, багш эрдэм шинжилгээний ажилтан   
  • ТХГН-т судалгаа шинжилгээ, байгалийн нөөцийн хамгаалалт хариуцсан мэргэжилтэн, байгаль хамгаалагч

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Экологийн мэргэжил нь ойрын ирээдүйн эрэлттэй “Ногоон” мэргэжлийн нэг бөгөөд чиглэлээр дэлхий нийтээр мэргэжилтэн дутмаг, тэр тусмаа манай орны байгаль орчин өөрчлөгдөн доройтож байгаа үед хамгийн чухал шаардлагатай байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Биологи, Математик- 420

                                                                                          Хичээл 2: Хими, Нийгэм судлал- 420