Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР
“Аялал жуулчлалын маркетер бол ногоон хөгжлийн үнэ цэнийг бүтээгч юм.”
Аялал жуулчлалын зах зээлд, аялал жуулчлалын бизнесийн үйл ажиллагаанд маркетингийн онол, арга зүйн мэдлэгийг хэрэглэх ур чадвартай, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх. “Аялал жуулчлалын маркетинг” мэргэжлийн хөтөлбөрийн зорилго нь Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүс нутаг, олон улсын жишигт хүргэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэж чадах аялал жуулчлалын маркетинг, менежмент, соёл, орчин үеийн бизнесийн удирдлага болон гадаад хэлний өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР, ХАНДЛАГА
- Аялал жуулчлалын байгууллагын маркетингийн үйл ажиллагааг удирдах, зохион байгуулах
- Зах зээлийн эрэлт, борлуулалтыг урьдчилан таамаглах
- Аялал жуулчлалын байгууллагын маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх
- Зах зээлийн хэсэгчлэх, зорилтот зах зээлээ сонгох, хоногшуулалтын стратегийг хэрэгжүүлэх
- Реклам, сурталчилгааны төлөвлөлт, бодлого, хөтөлбөр, стратегийг боловсруулах
- Бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн бий болгох мэдлэг, ур чадвартай байх
- Цахим хуудас хөгжүүлэх, дижитал, онлайн хэрэгслүүдийг ашиглан зорих газар, зочлох үйлчилгээ, брэндийг зах зээлд танхиулах, хэрэглэгч, харилцагчийг татах, үнэ цэнэтэй харилцаа тонтоох, бүтээгч стратегийг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвартай байх
- Салбарыг тогтвортой хөгжүүлэх маркетингийн бодлого, стратегийг боловсруулах, хөгжүүлэх
- “Байгальд ээлтэй, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах” зорилгуудыг тэнцвэржүүлэн хэрэгжүүлэх нийгмийн хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байх;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Аялал жуулчлалын бизнес, олон улсын болон төр, олон нийтийн байгууллагын маркетингийн үйл ажиллагааг өвлөн хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах ажлын байранд ажиллахын зэрэгцээ маркетингийн судалгаа, стратеги, үйлчилгээний брэнд бүтээх, маркетингийн харилцаа, дижитал маркетингийн төрөлжсөн агентууд, гарааны бизнесийг эрхлэн хөгжүүлэх боломжтой.
- Маркетинг, борлуулалт, олон нийтийн харилцаа, судалгаа хөгжлийн албаны дарга;
- Дестинаци (Зорих газар)-ийн маркетингийн менежер;
- Сурталчилгааны менежер, Брэнд менежер;
- Гадаад зах зээлийн сурталчилгаа, борлуулалт хариуцсан менежер;
- Хэрэглэгчийн харилцааны менежер, олон нийтийн харилцааны менежер;
- Төр, улсын байгууллагад олон нийтийн харилцааны мэргэжилтэн, харилцагчийн зөвлөх;
- Олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод судлаач, маркетингийн зөвлөх, олон нийтийн харилцааны менежер.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Нэг талаас хамгийн эрэлттэй мэргэжлийн нэг бол маркетингийн менежер, нөгөө талаас аялал жуулчлал бол ногоон хөгжлийг тэтгэгч хамгийн үр ашигтай салбар юм. Байгальд ээлтэй бизнесийн дэмжих болсон өнөө үед уул уурхай, хөдөө аж ахуйн бизнесийн араас улс орны хөгжлийг тэтгэх гол гарц болсон аялал жуулчлалын маркетингийн арга ухаанаар удирдан залах мэргэжилтнүүд хөдөлмөрийн зах зээл дээр хомсдолтой байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик - 420
ХХичээл 2: Англи хэл, Нийгэм судлал - 420