Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМИЙН УРГАМАЛ ЗҮЙЧ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ:Тэргүүлэх
“Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал зүйч” мэргэжилтнийг бэлтгэх “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлал” хөтөлбөрийг ХААИС болон АШУИС хамтран бэлтгэх юм.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Эмийн ашигт ургамлыг тодорхойлж тарималжуулах агротехникийн онолын мэдлэг,
- Хүний эрүүл мэнд, биеийн болон нийгэм, хүрээлэн байгаа орчны уялдаа холбоо, эрүүл эмгэгтэй хүний бүтэц, үйл ажиллагаа, зан үйлийн талаарх мэдлэг,
- Эмийн ашигт ургамлыг уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээнд хэрэглэх онолын мэдлэг, дадал чадвар,
- Эмийн ашигт ургамал тарьж ургуулах, хураах, хадгалах үйл ажиллагааг эрхлэх, зохион байгуулах мэдлэг, чадвар
- Тарималжуулсан эмийн ургамлыг уламжлалт анагаах ухааны эм, эмчилгээнд хэрэглэх,
- Төвд, англи хэлийг мэргэжлийн түвшинд чөлөөтэй хэрэглэх чадвар
- Хүрээлэн буй орчны талаарх суурь мэдлэг, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах мэдлэг, чадвар эзэмшинэ.
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМИЙН УРГАМАЛ ЗҮЙЧ АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
ХАА тэр дундаа таримал ургамал судлал болон уламжлалт анагаах ухааны салбарын сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон орон нутгийн захиргааны зэрэг байгууллага, нэгжид багш, судлаач, байцаагч, шинжээч, мэргэжилтэнээр ажиллах бүрэн боломжтой. Мөн газар тариалан, байгаль хамгаалал, бэлчээр, ойн салбар, уламжлалт эмийн үйлдвэр, эмийн түүхий эд судлал зэрэг чиглэлээр ажиллах боломжтой эрэлт хэрэгцээтэй, хөрвөх чадвартай мэргэжил юм.
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, монгол эмэнд ордог эмийн ургамлын (ялангуяа ховор, нэн ховор, устаж буй) генийн санг хамгаалах, түүнийг тарималжуулах, уламжлалт эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалт, ургамлын эрүүл ахуйн дэглэмийг хэрэгжүүлэх, GMP стандартын эмийн үйлдвэрийг цэвэр түүхий эдээр хангах зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулах мэргэжилтэй боловсон хүчин зайлшгүй шаардлагатай байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Хими, Математик - 420
Хичээл 2: Биологи, Англи хэл- 420