Хөдөө аж ахуйн их сургууль

 МЭРГЭЖЛИЙН НЭР: МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ

“Маркетингийн  менежер нь хэрэглэгч, харилцагч, нийгэмд үнэ цэнийг бүтээж, хүргэгчид юм.”

Маркетингийн онол, арга зүйн мэдлэгийг бизнес, байгууллагын маркетингийн үйл ажиллагаанд тохируулан ашиглах ур чадвартай, мэргэжлийн ёс зүй, хандлага төлөвшсөн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд чиглэнэ.

 МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР, ХАНДЛАГА

  • “Байгальд ээлтэй, нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах” зорилгуудыг тэнцвэржүүлэн хэрэгжүүлэх нийгмийн хариуцлагатай, мэргэжлийн ёс зүйтэй байх
  • Бизнес, маркетингийн орчны хувьсал, өөрчлөлтөд зохицон ажиллах, шинжлэх ухаанч мэдлэгтэй, хэлтэс, нэгж, багийнхантайгаа хамтран ажилладаг, бүтээлч хандлагатай байх
  • Байгууллагын маркетинг, зах зээлийн судалгаа, шинжилгээ хийх, маркетинг, бизнесийн нөхцөл байдлыг үнэлэх, маркетингийн шийдвэрийг төлөвлөх
  • Брэнд бүтээх, бүтээгдэхүүн, брэндийг хөгжүүлэх мэдлэг, ур чадвартай байх
  • Зах зээлийн хувь хэмжээг өсгөх, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх маркетингийн төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх
  • Цахим хуудас хөгжүүлэх, дижитал, онлайн хэрэгслүүдийг ашиглан байгууллага, брэндийг зах зээлд таниулах, хэрэглэгч, харилцагчийг татах, үнэ цэнэтэй, харилцаа тогтоох, бүтээлч стратегийг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвартай байх
  • Байгууллагын маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах онол, арга зүй, практик ур чадвар эзэмших. 

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

Бизнес, олон улсын болон төр, олон нийтийн байгууллагын маркетингийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах ажлын байранд ажиллахын зэрэгцээ маркетингийн судалгаа, стратеги, брэнд бүтээх, маркетингийн харилцаа, дижитал маркетингийн төрөлжсөн агентууд, гарааны бизнесийг эрхлэн хөгжүүлэх боломжтой. Ажиллах боломжтой үндсэн ажлын байр:     

  • Маркетинг, борлуулалт, олон нийтийн харилцаа, судалгаа хөгжлийн албаны дарга
  • Маркетингийн менежер
  • Судалгаа хөгжлийн менежер
  • Сурталчилгааны менежер
  • Брэнд менежер
  • Борлуулалт, ложистик хариуцсан менежер
  • Хэрэглэгчийн харилцааны менежер
  • Олон нийтийн харилцааны менежер
  • Импорт, экспорт хариуцсан менежер
  • Төр, улсын байгууллагад олон нийтийн харилцааны мэргэжилтэн, харилцагчийн зөвлөх
  • Олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод  судлаач, маркетингийн зөвлөх, олон нийтийн харилцааны менежер

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Маркетинг, бизнесийн орчны хурдацтай өөрчлөлтөнд зохицон цогц, нэгдмэл, бүтээлч хандлагаар ажиллах маркетингийн чадварлаг удирдах ажилтан, төрөлжин мэргэшсэн менежерүүдийн эрэлт хэрэгцээ улам бүр өсч байна. Маркетингийн менежер болон бусад төрөлжсөн (зар сурталчилгаа зэрэг) менежерүүдийн ажлын байр нь 2026 он хүртэл хурдацтай өсөлт бүхий эрэлттэй мэргэжлүүдийн нэгэнд тооцогдсоор байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик - 420

                                                                                          Хичээл 2: Англи хэл, Нийгэм судлал - 420