Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: ЛАНДШАФТЫН  АРХИТЕКТУРЧ

“Ландшафтын архитектур нь  орчны өнгө төрхийг төлөвлөгч төдийгүй уран зураглаач  юм.”

Байгууллагын Ландшафтын архитектур төлөвлөлтийн шинэ бүтээгдэхүүний санаа гаргах, оновчтой хувилбарыг сонгох, дизайны шинэ загварыг төлөвлөх, зураглах, зах зээлд турших, олон улсын болон дотоодын ногоон хөгжлийн төлөвлөлтийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээг судлан шинжилж, ландшафтын архитектурын төлөвлөлтийг хийх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Бизнесийн харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших,
  • Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, зураглал, программ боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах,
  •  Байгууллагын гадаад орчны нөхцөл, үйл ажиллагааг удирдах онол, практикын ур чадвар эзэмших.
  •  Байгууллагын гадаад болон дотоод орчны үйл ажиллагаанд  шинжилгээ, судалгаа хийх, өнгө загвар, тохижилтыг  үрьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт гаргах, таамаглал, төсөв төлөвлөгөө зохиох, урлагийн мэдрэмж, ур чадвартай болох
  • Шинжлэх ухааны үндэслэлтэй шинэ технологийг хөгжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан ландшафтын архитектурын төлөвлөлт хийх, хот суурин газрын ногоон байгууламжийг хөгжүүлэх, төлөвлөлтийн шийдэл гаргах чадвар эзэмших

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

Төрийн болон төрийн бус бүх  байгууллагуудын гадаад болон дотоод орчны интерьер дизайн төлөвлөх, удирдан зохион байгуулах чиглэлээр дараах ажлын байранд ажиллахаас гадна  өөрөө өөртөө ажлын байр бий болгон хөгжүүлж, амжилттай авч явах бүрэн боломжтой.

  • Ландшафтын архитектурч
  • Ногоон байгууламжийн зураг төслийн мэргэжилтэн
  • Их дээд сургуулийн багш
  • Гадаад дотоодын төсөл, хөтөлбөрүүдэд  мэргэжилтэн
  • Мэргэжлийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • Байгаль орчин, аялал жуулчлал болон барилга, хот байгуулалтын  яаманд мэргэжилтэн

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Даяарчлал эрчимжиж буй энэ цаг үед ландшафтын архитектурын зах зээл  нь зөвхөн нэг улс орны хүрээнд бус, олон улсын хэмжээнд хүрээгээ тэлсээр байна. 2026 он хүртэлх ажлын байрны эрэлтийн дундаж үзүүлэлтээр хамгийн хурдацтай өсөлт бүхий ажлын байр нь ландшафтын архитектур  байх болно.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик, Физик-420

                                                                                          Хичээл 2: Ур чадвар-420