Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖЕР
Эрэлттэй мэргэжлийн жагсаалтанд орсон мэргэжил
Эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэхдээ байгалийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн-үйлчилгээний оновчтой багцыг үр ашигтай төлөвлөх, бүрдүүлэх, хуваарилах, хэрэгжүүлэх, хянах зэрэг арга, аргачлалуудыг аялал жуулчлал, амралт-сувилал (рекреац)-ын байгууллагын орчинд хэрэглэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Аялал жуулчлалын орчин үеийн чиг хандлага, нийгмийн эрэлт хэрэгцээг тодорхойлох
- Аялал жуулчлалын орчин үеийн чиг хандлага, нийгмийн эрэлт хэрэгцээний талаар онолын мэдлэг
- Байгаль, газар зүй, рекреаци, түүх, соёл, эдийн засаг, хууль эрх зүйн онол арга зүйн мэдлэг
- Олон улсын харилцаа, гадаад хэл, мэдээллийн дэвшилтэт технологийн хэрэглээний мэдлэг
- Олон улсын болон үндэсний уламжлалт соёл, ёс заншлыг ойлгож, хүндэтгэх чадвар
- Цахим орчны хэрэглээ, мэргэжлийн программ ашиглан судалгааны үр дүн боловсруулах
- Аяллын хөтөлбөр боловсруулах, маршрутын зураглал үйлдэх, орон зайн төлөвлөлт, газар зүйн байршил, солбицол тогтоох
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Аялал жуулчлалын үйлдвэрлэлийн болон аялал
жуулчлал-зочлох үйлчилгээ, амралт сувиллын байгууллагуудын бүх шатны ажлын
байранд ажиллахаас гадна аялал жуулчлалын зах зээлд хувийн бизнесийг эхлүүлэн
хөгжүүлж, үйл ажиллагаа эрхлэх бүрэн боломжтой
- Амралт-аялал жуулчлалын байгууллага, жуулчны бааз, зочид буудал,
зоогийн газар, музей, үйлчилгээний байгууллагад зохион байгуулагч,
менежер, удирдах ажилтан
- Газарзүй, аялал жуулчлалын чиглэлийн сургалт, судалгаа, шинжилгээний
бүх шатны байгууллагад мэргэжилтэн, удирдах ажилтан
- Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон байгаль
орчныг хамгаалах төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн бүх шатны
байгууллагад аялал жуулчлалын мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
2030 он хүртэл хугацааны олон улсын жуулчлалын чиг хандлага нь байгаль орчноо унаган, зэлүүд хэвээр нь хадгалагдан үлдсэн Ази тив рүү жуулчдын урсгал чиглэж байгааг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага судалгаагаар тогтоосон байдаг. Аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийн үндэс нь байгаль орчны тогтвортой байдалд тулгуурласан байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал хэмээн XXI зуун гарснаар тодорхойлогдсон байгаа нь өнөөгийн зах зээлд хамгийн эрэлт бүхий ажлын байр болохыг харуулж байна. 2018 оны судалгаагаар дэлхий дээрх 10 ажлын байр тутмын 1-нь аялал жуулчлалын салбарт хамаарч байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл I: Математик, монгол хэл 420 оноо
Хичээл II: Англи хэл, нийгэм судлал 420 оноо