Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР:ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖМЕНТ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ:ТЭРГҮҮЛЭХ
“Газар тариалангийн үйлдвэрлэлийн менежер нь тус үйлдвэрлэлийн бизнесийн шинжээч зохион байгуулагч юм”
Газар тариалангийн үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн болон зах зээлийн менежментийн мэдлэг, бизнесийн төсөл зохиох, аж ахуйн төлөвлөлт удирдлагыг боловсронгуй болгох, технологийн гүйцэтгэл хяналтыг хэрэгжүүлэх, бие даан асуудал боловсруулах, төсөл удирдах, гүйцэтгэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Газар тариалангийн үйлдвэрлэлийн ажил үйлчилгээг бие даан төлөвлөх,удирдах , хяналт тавих
- Үйлдвэрлэлийн технологийн мөрдөлтөнд хяналт тавих, технологийн график гаргах, санхүүгийн оновчтой менежмент явуулах
- Газар тариалангийн үйлдвэрлэлийг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах
- Бизнесийн харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хоршин ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших,
- Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах,
- Бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн шинжилгээ, судалгаа хийх, бизнесийн ба санхүүгийн эрсдлийг үрьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт гаргах, санхүүгийн таамаглал, төсөв төлөвлөгөө зохиох ур чадвар эзэмших,
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Газар тариалан, ХАА-н чиглэлийн төрийн болон бизнесийн байгууллагыг удирдан зохион байгуулах чиглэлээр дараах ажлын байранд ажиллахаас гадна газар тариалан, ургамлын аж ахуйн зах зээлд өөрийн гарааны бизнес (старт-ап)-ийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтой.
- Газар тариалангийн аж ахуйн нэгжүүдэд агроменежер,
- Аж ахуйн нэгжүүдэд менежер
- Банк, санхүүгийн байгууллагад тиллер, мэргэжилтэн
- Төрийн болон төрийн бус байгууллагад мэргэжилтэн
- Төсөл, хөтөлбөрт удирдагч, зохион байгуулагч, хэрэгжүүлэгч
- Эрдэм шинжилгээний ажилтан
- Мэргэжлийн их, дээд сургуульд багш
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Газар тариалангийн үйлдвэрлэлийн зах зээл нь зөвхөн нэг улс орны хүрээнд бус, олон улсын хэмжээнд хүрээгээ тэлсээр байна. Газар тариалангийн жижиг, дунд фермерийн аж ахуй хөгжиж байгаатай холбоотой үйлдвэрлэлийн технологийн болон бизнесийн мэдлэгтэй хөрвөх чадвартай мэргэжилтний эрэлт хэрэгцээ өсөж байгаа учраас ажлын байр нь нэмэгдэж байгаа мэргэжил юм.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ:Хичээл 1: Математик, Газар зүй- 420
Хичээл 2: Хими, Нийгэм судлал- 420