Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: ПРОГРАММ ХАНГАМЖ

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ:Эрэлттэй

“Үйлдвэрлэлийн 4-р хувьсгал (Технологийн 4-р хувьсал) бүхнийг өөрчилнө.”

Байгаль, нийгэм, эдийн засаг, хөдөө аж ахуйн үзэгдэл үйл ажиллагааг автоматжуулах, програм хангамж бүтээх, шинэчлэн хөгжүүлэх, өргөтгөх чадвартай, цаашид өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чадамжтай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэнэ.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйл ажиллагааг автоматжуулах, програмчлах
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, уйл ажиллагааг автоматжуулах, програмчлах
  • Шаардлагатай программ хангамж, техник хангамжийг үр дүнтэй ашиглах, хөгжүүлэх
  • Асуудлын тоон хэмжээсийг ойлгох, тайлбарлах
  • Ажлын хэсгийг ахлах, багаар ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших
  • Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах
  • Гадаад хэлээр мэдээлэл хайх, солилцох

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

Уг хөтөлбөрийн онцлог бол хөдөө аж ахуйн үйл ажиллагааны процессын мэдлэгтэй, үүнийгээ программчлах, автоматжуулах чадвартай мэргэжилтэн бэлтгэдгээрээ ялгардаг. 

Програм хангамжийн мэргэжилтэн нь дэлхийн аль ч улс оронд ажлын өндөр үнэлэмжтэйгээр ажиллах, мэдээлэл технологийн компани байгуулах, бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх, борлуулах давуу талтай.

  • Програм зохиогч, хөгжүүлэгч
  • Програм хангамжийн төслийн менежер
  • Системийн шинжээч, дизайнер
  • Өгөгдлийн сангийн администратор
  • Вэб хөгжүүлэгч 
  • Эрдэм шинжилгээний жилтайн
  • Их, дээд сургууль, коллеж, дунд сургуульд компьютерийн багш

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгалын энэ цаг үед хөдөө аж ахуйн салбарт салбарын бизнесийг хөгжүүлэх, инновацийг бий болгох, ухаалаг технологийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Одоогоор хөдөө аж ахуйн салбарын автоматжуулалт, ухаалаг технологиор программчлах үйл явц дөнгөж гарааныхаа үе шатанд яваа бөгөөд цаашид эрчтэй урагшлах хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна. Мөн дэлхий нийтээрээ цахим шилжилт хийж байгаа энэ цаг үед хамгийн хурдацтай өсөлт бүхий ажлын байр нь программ хангамжийн мэргэжилтэн байх болно.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ:  Хичээл I: Математик, Физик,  420 оноо

                                                                                          Хичээл II: Англи хэл, Нийгэм судлал 420 оноо