Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: БИЗНЕСИЙН ШИНЖЭЭЧ
Бизнес шинжлэл, загварчлал хөтөлбөр нь бизнес, эдийн засаг, математик, компьютерийн шинжлэх ухааны мэдлэг эзэмшсэн бизнесийн болон бусад салбарт ажиллах их өгөгдөл олборлох, боловсруулах, тооцоолох, үр дүнг шинжлэн дүгнэж тайлбарлан төлөвлөлт, стратеги боловсруулах, шийдвэр гаргах чадварыг эзэмшсэн мэргэжилтэн болно.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Бизнес, дижитал эдийн засгийн их өгөгдлийг судлан шинжилж, дүн шинжилгээ хийж оновчтой хувилбарыг тодорхойлох
- Байгууллагын үйл ажиллагаанд тохирсон мэдээллийн системийг бүрдүүлэх, хөгжүүлэх
- Бизнесийн байгууллагууд болон аж ахуй нэгжийн мэдээлэл, харилцаа холбооны системийн ажиллагааг зохион байгуулах, программ хангамжаар хангах
- Их өгөгдлийн (BIG DATA) зүй тогтолыг тодорхойлох, шинэ технологи ашиглаж мэдээллийн шийдлүүдийг боловсруулах
- Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах
- Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ бүтээлчээр сэтгэдэг, мэргэжил хоорондын холболтыг хийдэг, шинийг санаачилдаг байх
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Бизнесийн шинжээч
- Системийн шинжээч
- Өгөгдлийн шинжээч
- Судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
- Дэлхийн эдийн засгийн чуулганы тайланд 2025 он хүртэл хэрэгцээ нь өсөх, шинээр гарч ирж байгаа 10-г мэргэжлүүдийг жагсаасан байна. Үүнд: тоон шинжээчид, дижитал мэргэжилтнүүд, мэдээлэл технологийн мэргэжилтнүүд багтжээ.
- Аж үйлдвэрлэлийн IV хувьсгалын үед их өгөгдөл болон хиймэл оюун ухаан нь ирээдүйд эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж их өгөгдлийн хэмжээ, хэрэглээний цар хүрээ ойрын жилүүдэд огцом нэмэгдэх учраас цуглуулсан их өгөгдлийг эмхлэх, үр дүнг нь тайлан унших, үүн дээр үндэслэн шийдвэр гаргах чадвар бүхий мэргэжилтэний эрэлт хэрэгцээ бүх салбарт хэрэгтэй байна.
ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОХ ШАЛТГААН
- Энэ хөтөлбөр нь аж үйлдвэрлэлийн IV хувьсгал ба төр, бизнесийн салбар, компани, байгууллага, аж ахуйн нэгжийн дижитал шилжилттэй уялдсан эрэлт, хэрэгцээтэй мэргэжил юм.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик - 420
Хичээл 2: Англи хэл, Нийгэм судлал - 420