Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: ГАЗРЫН КАДАСТРЫН ИНЖЕНЕР
Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд 2000 онд Эдэлбэр газрын кадастр инженер мэргэжлийг нээж, энэ чиглэлийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх эх суурь тавигдсан болно. 2004 онд анхны төгсөлтийг хийж одоог хүртэл сургалтын үйл ажиллагааг эрхлэн, мэргэжлийн инженер боловсонг хүчин бэлтгэж байна. Газрын хил заагийг газар дээр тогтоох, газрын хэмжил зураглалын ажлыг эрхлэх, газрын мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийн санг боловсронгуй болгох, орон зайн дэд бүтцийг бий болгох, төрөл бүрийн зураглалын ажлуудыг хийж гүйцэтгэх ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Газрын хил заагийг газар дээр тогтоох, газрын хэмжил зураглалын
ажлыг эрхлэх, газрын мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийн
санг боловсронгуй болгох, орон зайн дэд бүтцийг бий болгох, төрөл
бүрийн зураглалын ажлуудыг хийж гүйцэтгэх, хөрвөх чадвар бүхий
мэргэжилтэн болно.
- Улсын геодезийн сүлжээний өгөгдлийг ашиглан байрзүйн зураглалын үндэслэл боловсруулж, том масштабын зураглал хийх,
- Газрын нэгдмэл сангын тооллого явуулах, тайлан бичих, бүртгэл хөтлөх,
- Газрын бүрэлдэхүүн хэсгүүдийн тоо, чанарт гарсан цаг хугацаа, орон зайн өөрчлөлтүүдийг илрүүлэх, үнэлэх,
- Газрын кадастрын үндсэн төрлүүдийн /газрын эрхзүйн, татварын болон олон зариулалтын кадастрын/ үзүүлэлтүүдийн тайлангын мэдээлэл, бичиг баримтуудыг бүрдүүлэх, боловсруулах,
- Кадастрын зураглалын хээрийн хэмжилтийн үр дүнгээр мэдээллийн сан бүрдүүлэх, кадастрын зураг зохиох ажлыг холбогдох программ хангамжийн дагуу гүйцэтгэх
- Байгаль орчныг хайрлах, хамгаалах, байгалийн юмс, үзэгдэлийн зүй тогтол, харилцан уялдааг хангах,
- Газрын төлөв байдал чанарыг тодорхойлох, мэдээллийн санг бүрдүүлэх, удирдах,
- Байрзүйн болон кадастрын хэмжилт, зураглал хийх, газар зохион байгуулалтын геодезийн ажлуудыг хийх,
- Цахилгаан соронзон долгионыг загварчлах, байрзүйн зураг дээр инженерийн тооцоолол хийх, Электрон автомат багажаар хэмжилт, зураглал хийх,
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Газрын кадастрын мэргэжил эзэмшсэнээр газрын хил заагийг газар дээр тогтоох, газрын хэмжил зураглалын ажлыг эрхлэх, газрын мэдээллийн санг бүрдүүлэх, мэдээллийн санг боловсронгуй болгох, орон зайн дэд бүтцийг бий болгох, төрөл бүрийн зураглалын ажлуудыг хийж гүйцэтгэж зохион байгуулна.
- Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт мэргэжилтэн
- Ашигт малтмалын газар кадастрын мэргэжилтэн
- Улсын мэргэжлийн хяналтын газарт мэргэжилтэн
- Аймаг нийслэл, дүүргийн газрын албанд мэргэжилтэн
- Эрдэм шинжилгээний байгууллагад мэргэжилтэн
- Геодези, зураг зүйн мэргэжлийн байгууллагад мэргэжилтэн
- Барилга архитектурын компанид Геодезийн инженер
- Замын компанид геодезийн инженер
МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
Газрын хэмжил зураглал хийх, мэдээллийн санг бүрдүүлэх чиглэлээр
төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллана.
Газрын хэмжилт зураглалын өндөр хүчин чадал бүхий багаж тоног
төхөөрөмжтэй хэмжилт зураглалын сургалтын полигонтой, хэмжилт
зураглал боловсруулалтын лабораторитой
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Газрын нөөцийн төрөөс удирдах, удирдлагын чиг үүргийн хүрээнд газар, үл хөдлөх хөрөнгийн зураглал, бүртгэл, мэдээллийн санг байгуулах, эрх зүйн таатай орчинг бий болгох, хөгжингүй техник технологид суурилсан олон зориулалттай кадастрыг эрхлэх мэдлэг ур чадвар бүхий хүний нөөцийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэж байна.
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик, Физик- 480
Хичээл 2: Газар зүй, Нийгэм судлал- 440