Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР:ГЕОДИЗИЙН ИНЖЕНЕР
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Орчин үеийн техник технологи ашиглан төрөл бүрийн масштабын газрын зураг зохиох чадвар,
- Газрын зураг дээр инженерийн төлөвлөлт хийх, хэмжилтийн боловсруулалт хийх арга зүй, чадвар,
- Улсын геодезийн тулгуур сүлжээг хиймэл дагуулын технологи, лазерийн багаж хэрэгсэл ашиглан байгуулах, системүүдийн хөрвүүлэлт хийх арга зүй, чадвар эзэмшинэ.
- Агаарын ба сансрын зураглалын төрөл бүрийн арга техник технологиор зураглал үйлдэх мэдлэг чадвар,
- Дэлхийн хүндийн хүчний хурдатгал хэмжих, хэмжилтийн боловсруулалт хийх чадвар
- Барилга байгууламж, зам тээвэр, шугам сүлжээ, эрчим хүч, холбоо мэдээлэл бусад их бүтээн байгуулалтыг зураг төслөөр нь газарт шилжүүлэн барьж байгуулах, ашиглалтын хяналт хийх мэплэг, чадвар эзэмшинэ
ГЕОДЕЗИЙН ИНЖЕНЕР АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Геодезийн шинжлэх ухааны онол, арга зүйн мэдлэгийг бүрэн эзэмшиж, улсын геодезийн тулгуур сүлжээ байгуулах, улс орны нутаг дэвсгэрийг зурагжуулах ажил явуулах, хэмжилт зураглалын үр дүнг математикийн аргаар боловсруулах зэрэг ажлуудыг дараах байгууллагад хийж гүйцэтгэнэ. Үүнд:
- Газрын харилцааны салбар
- Барилга хот байгуулалтын яамны харьяа газрууд
- Геологи, ашигт малтмалын хайгуулын салбар
- Уул уурхайн салбар
- Батлан хамгаалах салбар
- Мэдээлэл зүйн салбар
- Нисэх хүчний салбар
- Зураг төсөв, төлөвлөгөөний салбар
- Тандан судалгааны салбар
- Барилга, автозам, төмөр зам, инженерийн шугаман байгууламжийн салбар
- Усны эрэл хайгуул судалгаа, геодези, ус сувгийн газар
- Шинжлэх ухааны ба дээд боловсролын салбар
- Нэн төвөгшилтэй барилга, байгууламжуудыг хариуцагч газрууд
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Улсын хэмжээний дэд бүтэц, зам шугам сүлжээ, үйлдвэр, үйлчилгээний шинэ шинэ бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй хийгдэж байгаа цаашид ч улам боловсронгуй дэвшилтэтэ хэлбэрээр хөгжинө. Эдгээр үйл ажиллагаанд Геодези мэргэжилтнй боловсон хүчин нэн шаардлагатай чухал үүрэгтэй оролцдог бөгөөд одоогийн байдлаар төгсөгчдийн 70-80% нь мэргэжлээрээ ажилладаг байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик,Физик- 420
Хичээл 2: Газар зүй, Англи хэл- 420