Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР:МАХ, СҮҮ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЧ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ: ТЭРГҮҮЛЭХ, ЭРЭЛТТЭЙ
Мах, сүү үйлдвэрлэлийн технологи хөтөлбөр нь мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг ашиглах, боловсруулсан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар стандартыг үнэлэх, дүн шинжилгээ хийх, эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэнг бэлтгэхэд чиглэгдсэн байна.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
● Туршилт судалгааны ажил хийх, орчин үеийн лабораторийн багаж, тоног төхөөрөмжүүдийг ашиглан малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг ашиглах бүрэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх,
● Мах, сүүн бүтээгдэхүүний бүрэлдэхүүн шинж чанарыг тодорхойлох, технологийн болон чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох чанарын хяналт тавих
● Үйлдвэрлэлийн салбарт харилцааны болон хувь хүний манлайлах, багаар хамтран ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөх шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар эзэмших
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
● Хүнсний үйлдвэрт цехийн мастер, эрүүл ахуйч, лаборант технологич
● Эрдэм шинжилгээний болон боловсролын байгууллагад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, багш
● Нийслэл, аймаг, суманд ХАА- н газар мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орчин үеийн ХАА-н салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, Монгол улсын Алсын хараа 2050 хөтөлбөр, Хүнсний хангамж аюулгүй байдал зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүнсний мэргэжилтэний шаардлагатай байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: БИОЛОГИ, МАТЕМАТИК - 420 оноо
Хичээл 2: ХИМИ, НИЙГЭМ СУДЛАЛ - 420 оноо