Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР:МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖЕР
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ: ТЭРГҮҮЛЭХ
Мал амьтны маллагааны систем, нөхөн үйлдвэрлэл, мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн менежмент, маркетингийг зохион байгуулах, эдийн засгийн дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засаг, менежмент, маркетингийн асуудлыг төлөвлөх, зохион байгуулах,
- Мал, тэжээвэр амьтдын фермийн аж ахуй байгуулах, техник-эдийн засаг, технологийн үндэслэл гаргах, боловсруулах, зохион байгуулж, үр ашигтай ажиллуулах
- Мал, амьтны үржүүлэг, селекци, нөхөн үйлдвэрлэлийн ажлыг төлөвлөх, үнэлгэ өгөх, удирдан зохион байгуулах,
- Мал, амьтны арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологид үнэлгээ өгөх, боловсруулах, удирдан зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшинэ.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
• Улс, аймаг, сумын үржлийн алба, мал үржүүлгийн нэгжид удирдах ажилтан, мэргэжилтэн,
• Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад зөвлөх, мэргэжилтэн,
• Хувийн фермүүдэд технологич, зохион байгуулагч,
• Олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрт судлаач, мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИН ХАНДЛАГА
Улсын хэмжээнд Мал аж ахуйн мэргэжилтэн дутагдалтай байгаа бөгөөд тус мэргэжил нь МУ-ын тэргүүлэх чиглэлийн эрэлттэй мэргэжилд багтдаг.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ : Хичээл 1: ХИМИ, АНГЛИ ХЭЛ - 420 оноо
Хичээл 2: БИОЛОГИ, МАТЕМАТИК -420 оноо