Хөдөө аж ахуйн их сургууль

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН


Байгаль ашиглалт хяналт, үнэлгээ хөтөлбөрөөр  төгсөгч нь байгаль орчны юмс үзэгдлийн учир шалтгааныг задлан шинжлэх, ашиглалтаас үүссэх нөлөөллийг илрүүлэх, сөрөг нөлөөг бууруулах, арга технологи, инженерийн шийдлийг зөвлөмжлөх, экологи, эдийн засгийн үнэлгээг  судалгаа шинжилгээнд тулгуурлан хийх, загварчлах, харьцуулах, тооцоолох, үнэлэлт, дүгнэлт өгөх, нөхөн сэргээлт хийх, хамгаалах ажлыг зохион байгуулах, менежмент хийх  чадамжтай байна.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Байгалийн юмс үзэгдлийн учир шалтгаан зүй тогтлыг задлан шинжлэх, үүссэн нөхцөл байдлыг үнэлэх, нөхөн сэргээлт хийх /газар, газрын хэвлий, хөрс, ус, ургамал, агаар, биологийн төрөл зүйл/, орчны бохирдлыг тодорхойлох
  • Байгалийн нөөцүүдийн ашиглалтад хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгаль орчны зөрчил, хүрээлэн буй гэмт хэргийг бүртгэх, зүйлчлэх, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг задлан шинжлэх 
  • Нийгмийн үйлдвэрлэлийн ашиглалтаас хамаарсан хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх инженер, технологийн шийдлийг зөвлөх, төлөвлөх, эдийн засгийн тооцоолол бүхий менежмент хийх чадамжтай байна.

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ:

  • Байгаль орчны мэргэжлийн байгууллагуудад шинжээч
  • Мэргэжлийн хяналтын байгууллагад байгаль орчны хяналтын улсын байцаагч, хил гаалийн байцаагч
  • Уул уурхайн компануудад байгаль орчны болон нөхөн сэргээлтийн мэргэжилтэн аймаг, сумдын хөдөө аж ахуйн мэргэжилтэн
  • Цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэгч

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөр бий болж буй байгаль орчны хувьсал өөрчлөлт, нийгмийн үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй уялдсан мэргэжлийн хяналт буюу технологийн шийдэл, инженерчлэлийн тооцоолол улам нэмэгдэж байгаа тул энэ мэргэжлийн эрэлт, хэрэглээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх хичээл:  Хичээл 1- БИОЛОГИ, МАТЕМАТИК- 480

                                                                             Хичээл 2- ХИМИ, АНГЛИ ХЭЛ - 440