Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: САНХҮҮ, БАНКНЫ МЕНЕЖЕР

“Санхүү, банкны менежер нь санхүүгийн төдийгүй бизнесийн шинжээч юм.”

Санхүү, банкны менежер нь бизнесийн байгууллага, банк, банк бус санхүүгийн байгууллага, татвар, даатгалын байгууллагын санхүүгийн шинжилгээ, төлөвлөлт хийх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шийдвэр гаргах, холбогдох эрсдэлийг үнэлэх, санхүүгийн болон хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалтын шинжээч, зөвлөх хийх ур чадвар бүхий мэргэжилтэн байна.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Бизнесийн байгууллагын  үйл ажиллагаанд санхүүгийн шинжилгээ, судалгаа хийх, бизнесийн ба санхүүгийн эрсдлийг урьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт гаргах, санхүүгийн таамаглал,  төсөв төлөвлөгөө зохиох
  • Банк,  санхүү, үнэт цаас, татвар, даатгалын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санхүүгийн аливаа шийдвэр гаргах байгууллагын бэлэн мөнгөний удирдлагыг амжилттай хэрэгжүүлэх, санхүүгийн үйл  ажиллагаанд хяналт тавих 
  • Улсын болон орон нутгийн төсвийн орлого бүрдүүлэлт, зарлага санхүүжилт, төсвийн тэнцлийг төлөвлөх,  татвар, төрийн сан, бусад төрийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах 
  • Санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө татан төвлөрүүлэх, хөрөнгийг оновчтой байршуулах, хөрөнгийн бирж, брокер, диллерийн компаний үйл ажиллагааг удирдах 
  • Хувь хүний  манлайлах,  багаар ажиллах, бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх чадвар 
  • Өгөгдлийн шинжилгээ, тайлагнах, бие даан суралцах

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын менежер
  • Эдийн засагч, санхүүгийн болон эрсдэлийн шинжээч, Бүртгэл санхүүгийн ажилтан, даатгалын зуучлагч
  • Санхүүгийн хянан шалгагч,гааль, татвар, даатгалын улсын байцаагч
  • Үнэт цаасны компанид менежер, зөвлөх, шинжээч, брокер, диллер
  • Банк, банк бус санхүүгийн байгууллагад эдийн засагч, шинжээч, зөвлөх, менежер, тиллер

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Санхүүгийн зах зээл, бизнесийн орчинд нь даяарчлал цаашид ч гүнзгийрч, цахим шилжилт, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг шинэ чиглэлүүд бий болж, хэрэглээ болсоор байна. 2026 он хүртэлх ажлын байрны эрэлтийн дундаж үзүүлэлтээр хамгийн хурдацтай өсөлт бүхий ажлын байр нь санхүүгийн менежер байх болно.

ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОХ ШАЛТГААН

Эдийн засаг бизнеийн сургууль нь 60 гаруй жил эдийн засаг, бизнес, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн хангалттай материаллаг бааз бүхий арвин туршлагатай. Тус хөтөлбөрийн хэрэгжүүлэгч Санхүүгийн тэнхимийн багш нарын 55% нь докторын зэрэгтэй, үлдсэн багш нар Япон, Нидерланд болон дотоодын их сургуульд докторын түвшинд суралцаж байгаа бөгөөд банк, санхүү, даатгалын салбарт ажиллаж байсан туршлагатай. Өнгөрсөн хугацаанд Санхүү хөтөлбөрөөр төгсөгчдийн 90 гаруй хувь нь мэргэжлийн чиглэлээр ажлын байранд орсон байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик - 420

                                                                                         Хичээл 2: Англи хэл, Нийгэм судлал - 420