Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ:ТЭРГҮҮЛЭХ

“Салбарын чиглэлээр тэргүүлэх мэргэжилтэн бэлтгэх”

Хөдөө аж ахуйн цахилгаан эрчим хүчний хангамжийг урьдчилан төлөвлөх, хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг зөв сонгон ашиглах, үйлдвэрлэлийн процессыг үр ашигтай удирдах, инженерийн болон цахилгаан технологийн өндөр мэдлэг, чадвартай, бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй цаашид суралцах чадвартай  мэргэжилтэн бэлтгэх.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Хөдөө аж ахуй болон бусад үйлдвэр аж ахуйн нэгж, бизнесийн салбарт ашиглагдах цахилгаан техникийн шинэ техник, технологийг мэргэжлийн дагуу сонгох, ажиллуулах, тохируулах, угсрах, автоматжуулах
  • Хөдөө аж ахуйн эрчим хүчний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг төлөвлөх, шинжлэх, эдийн засгийн үр ашгийг тодорхойлох
  • Мэргэжлийн чиглэлээр гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, солилцох, хэрэглээний программуудыг ашиглах
  • Баг хамт олныг манлайлах, удирдан зохион байгуулах, тэднийг идэвхжүүлэх, техникийн ба салбар дундын багт ажиллах

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн энэхүү хөтөлбөрөөр төгсөгчид цахилгаан эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай, барилгын салбар, хөдөө аж ахуйн үйлдвэрүүд болон хувийн хэвшлийн байгууллагуудад дараах мэргэжлийн чиглэлээр ажиллахаас гадна гадаад дотоодын төслүүд дээр ажиллах бүрэн боломжтой.

  • Удирдах ажилтан
  • Цахилгааны инженер
  • Зураг төсөл, тооцооны инженер
  • Диспетчер
  • Мастер
  • Сургалт, эрдэм шинжилгээний ажилтан
  • Цахилгааны техникч, мэргэжилтэн

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Мэргэжлийн хөтөлбөрийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн өргөжүүлэх, олон улсын  магадлан итгэмжлэлийн байгууллагаар магадлан итгэмжлүүлэх. 

ЭЛСЭЛТИЙН  ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: МАТЕМАТИК, ФИЗИК -420

                                                                                          Хичээл 2: АНГЛИ ХЭЛ, НИЙГЭМ СУДЛАЛ -420