Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: МЕХАНИК ИНЖЕНЕР

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ:ТЭРГҮҮЛЭХ


ХАА-н болон бусад үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмжийг ажиллуулах, байгууллагын техник сервисийг хөтлөн явуулах арга барилтай, хүрээлэн байгаа орчин, ХАА-н үйлдвэрлэлд байгаа инженерийн асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны ололтын ашигладаг,  бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны болон гадаад хэлний зохих ур чадвартай мэргэжилтэн болно.                                       АНУ-д төвтэй  ABET байгууллагаар Олон улсад магадлан итгэмжлэгдсэн.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • ХАА-н үйлдвэрлэлийг автоматжуулах, механик системд ухаалаг төхөөрөмжийг угсарч үйлдвэрлэлийн бүтээмжийн нэмэгдүүлэх тоног төхөөрөмжийг зохион бүтээх.
  • Газар тариалангийн үйлдэрлэлийн технологийг боловсруулах, удирдах, хяналт тавих
  • Машины техникийн байдал, нөөцийг тогтоох, оношлогоо, техник сервисийн үйл ажиллагааг удирдах
  • Хувь хүний болон харилцааны ур чадварыг хөгжүүлж өөртөө итгэлтэй болох
  • Техникийн багт багийн ахлагч, идэвхтэй гишүүн байх
  • Инженерийн хэрэглээний программыг ашиглах болон техникийн гадаад хэлээр харилцах

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • ХАА-н үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжид механик инженер
  • Уул уурхайн болон хөнгөн үйлдвэрт засварын механик инженер
  • Инженер техникийн болон удирдах ажилтан, менежер
  • Их, дээд сургууль,МСҮТ, эрдэм шинжилгээний байгууллагад багш, судлаач, мэргэжилтэн(Шинжлэх ухаанч чадвар, логик сэтгэлгээнийхээ тусламжтайгаар асуудлыг шийдэх ба дүн шинжилгээ хийх )
  • Төслийн багийн гишүүн, зохион бүтээгч

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын нөлөөгөөр ХАА-н үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж, компани бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх зорилгоор дэвшилтэд техник технологи өргөнөөр нэвтрүүлж байгаа нь мехатроникийн хэрэглээний  ур чадвартай механик инженерийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Ялангуяа газар тариалан, мал аж ахуйн ферм, уул уурхай компани  нарийн хийцтэй машин, тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа нь ажлын чадварыг тогтвортой барих, техникийн байдлыг тандах, оношлох, саатал үүссэн үед ажлын чадварыг сэргээх ур чадвартай механик инженер шаардлагатай байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ:  Хичээл 1: МАТЕМАТИК, ФИЗИК -420

                                                                                          Хичээл 2: АНГЛИ ХЭЛ, НИЙГЭМ СУДЛАЛ -420