Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР:ЖИМС НОГООНЫ АГРОНОМЧ
“Жимс, ногооны агрономч нь ургамал, ургамлан гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч дэлхийн мэргэжил мөн”
Монгол орны нөхцөлд дасаг зохицож ургах боломжтой жимс жимсгэнэ, хүнсний ногоог шинжлэх ухааны үндэслэлтэй тариалах, байгаль орчинд ээлтэй шинэ дэвшилтэт технологи боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дотоодын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, био-эко аюулгүй байдлыг хангахад чиглэсэн аж ахуйн үйл ажиллагааг зохион байгуулна.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан жимс, хүнсний ногоо тариалах, тоон мэдээллийн сан үүсгэх, төсөл, хөтөлбөр, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах, үйл ажиллагааг удирдах эрх зүйн болон онол, үйлдвэрлэлийн ур чадвар эзэмших;
- Таримлын аж ахуйн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, байгалийн тохиромжгүй үзэгдлийн нөлөөллөөс гарах эрсдэлийг урьдчилан тооцоолж үнэлэлт дүгнэлт гаргах;
- Жимс, ногооны аж ахуйн болон ургамлын аж ахуй салбарын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах, ургамлын физиологи, жимс, ногооны аж ахуйн зохион байгуулалт, хүлэмжийн аж ахуй, жимс, ногооны аж ахуйн дэвшилтэт технологи, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн технологийг эдийн засгийн үр ашигтайгаар төлөвлөх, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих;
- Таримал болон чимэглэлийн ургамлын морфологи, биологи, экологи, аж ахуйн онцлогийг судлах, дүгнэх;
- Таримлын хөнөөлт организмуудыг илрүүлэх, таньж тодорхойлох, хөнөөлт организмуудын тархалт, олшролтын шалтгаан, хор хөнөөлийн хэмжээ, хамрах хүрээг тогтоох, хяналт тавих, тэмцэх арга явуулах, зохион байгуулах;
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Хүнс, хөдөө аж ахуйн төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр дараах ажлын байранд ажиллахаас гадна ХАА-н зах зээлд өөрийн гарааны бизнес (старт-ап)-ийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтой.
- Агрономч, Фермерийн аж ахуйн мэргэжилтэн
- Их, дээд сургууль, салбарын эрдэм шинжилгээний байгууллага
- Хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Жимс, ногооны агрономч нь ургамал, ургамлан гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч дэлхийн мэргэжил мөн”
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) -ийн 21 аймаг, нийслэл, хилийн мэргэжлийн хяналтын газарт мэргэжилтэн
- Гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт удирдагч, мэргэжилтэн
- Ногоон байгууламжийн агрономч
- Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг зөвшөөрөл бүхий компани, аж ахуй нэгж, байгууллагад агрономчХүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны яам, тамгын газар
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Хүрээлэн буй орчин, хүнсний аюулгүй байдлыг сахих, хүнсний
хангамжийг нэмэгдүүлэх нь улс орон бүрийн тулгамдсан чухал
асуудал бөгөөд өөрийн орны онцлогт тохирсон, шинжлэх
ухааны үндэслэлтэй жимс жимсгэнэ, хүнсний ногоог тариалах,
байгаль орчинд ээлтэй шинэ дэвшилтэт технологи боловсруулах,
нэвтрүүлэх, дотоодын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, био
аюулгүй байдлыг хангахад Жимс, ногооны аж ахуйн агрономчийн
үүрэг оролцоо чухал юм.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик, Газар зүй- 420
Хичээл 2: Биологи, Нийгэм судлал- 420