Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР:БЭЛЧЭЭР, ТЭЖЭЭЛИЙН АГРОНОМЧ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ:Тэргүүлэх
Малын бэлчээр, Хадлангийн талбай сайжруулах, хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, таримал тэжээл үйлдвэрлэхтэй холбоотой технологи боловсруулж хэрэгжүүлэх, тэдгээртэй холбоотой асуудлыг бие даан шийдвэрлэх, энэ чиглэлийн судалгааны ажлыг арга зүйн дагуу явуулах, шинэ технологи туршин нэвтрүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Бэлчээр, хадлангийн талбай сайжруулах, хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааг бие даан төлөвлөх, зохион байгуулж хэрэгжүүлэх, хяналт тавих • Бэлчээр, хадлангийн талбайн хөрсний үржил шимийг судлах, хамгаалах
- Малын бэлчээр, хадлангийн талбайг сайжруулах, нөхөн сэргээх технологи боловсруулж хэрэгжүүлэх
- Тэжээлийн таримлын технологийг боловсруулж хэрэгжүүлэх • Тэжээл үйлдвэрлэлийн жор, технологийг боловсруулж хэрэгжүүлэх
- Ургамлын гаралтай мал, амьтны тэжээлийг экологид ээлтэй, эдийн засгийн үр ашигтайгаар үйлдвэрлэх
- Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл, тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр дараах ажлын байранд ажиллахаас гадна ХАА-н зах зээлд өөрийн гарааны бизнес (старт-ап)-ийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтой
- Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны яам, тамгын газар мэргэжилтэн
- Аймаг, сумдын тамгын газар, Хөдөө аж ахуйн газарт мэргэжилтэн
- Аж ахуйн нэгжүүдэд агрономч, менежер, захирал
- Экологи, бэлчээрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагад мэргэжилтэн • Төсөл, хөтөлбөрт удирдагч, зохион байгуулагч, хэрэгжүүлэгч
- Эрдэм шинжилгээний хүрээлэнд судлаач
- Мэргэжлийн их, дээд сургууль, коллежи, МСҮТ-д багш
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Монгол орон бэлчээрийн мал аж ахуйг эрхэлсээр ирсэн бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 73.4 % нь ХАА-н газарт хамаарч байгаагийн 96 % нь бэлчээрт ашиглагддаг. Мөн бэлчээрийн мал аж ахуйд нэн шаардлагатай нэг зүйл бол хадлан, тэжээлийн асуудал байдаг. Манай улсын малын тоо толгой өсөн нэмэгдэхийн хирээр бэлчээрийн даацын асуудал хурцаар тавигдах боллоо. Үүний зэрэгцээ бэлчээрт идээшилдэг монгол малын мах дэлхийн улс орнуудад үнэлэгдэх хандлагатай болж малын махаа экспортлож эхлээд байна. Мөн түүнчлэн мах, сүүний чиглэлээр эрчимжсэн мал аж ахуй хөгжихийн хэрээр таримал тэжээл үйлдвэрлэл болон тэжээлийн үйлдвэрийг хөгжүүлэх нэн шаардлагатай болж байна. Иймд хадлангийн талбай, малын бэлчээрээ сайжруулах, хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, таримал тэжээл үйлдвэрлэх, тэжээлийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлд мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх зайлшгүй шаардлагатай болсон байна.
Элсэлтийн шалгалт өгөх хичээл: Хичээл 1: Хими, Биологи, Математик- 420
Хичээл 2: Хими, Англи хэл- 420