Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ИНЖЕНЕР 


Тэргүүлэх мэргэжлийн жагсалтанд орсон мэргэжил 

Байгууллагын шийдвэр гаргалтын хүрээнд тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухааны суурь мэдлэг эзэмших, мал аж ахуй, газар тариалан, ургамлын нөөц болон тэжээлийн ургамлын бүртгэл, аливаа мэдээллийн системийн өгөгдлийн санг зохион байгуулах, мэдээллийн системийг хөгжүүлэх хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлон, процессын шинжилгээ хийж, загварчлах, мэдээллийн системийн програм хангамжийг хөгжүүлэх төслийг удирдан зохион байгуулах, ХАА-н үйл ажиллагаанд зориулсан програм хангамжийг хөгжүүлэх, техник, технологи сүлжээний асуудлуудыг шийдвэрлэх мэргэжлийн өндөр ур чадвартай, цаашид өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чадамжтай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Газар тариалан, мал аж ахуй, мал эмнэлэг, ургамал хамгаалал, газарзүйн мэдээллийн систем, инженер, технологи, эдийн засаг гэх мэт хөдөө аж ахуйн салбарын мэдээллийн системүүдийг хөгжүүлэх багийг удирдан зохион байгуулах, системийн шинжилгээг гүйцэтгэх, загварчлах, програмчлах
  • Байгууллагын мэдээллийн системийг төлөвлөх, системийн интеграцчлал хийх, системийн болон технологийн шаардлагыг тодорхойлох, системийн аюулгүй байдлыг хангах
  • ХАА-н салбарын их хэмжээний өгөгдөл, мэдээлэлд тооцоолол хийх, оновчлох, өгөгдлийн санг зохион байгуулах, турших улмаар эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, шинжлэх ухаан, технологи, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэвтрүүлэх зэрэг зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах мэргэжлийн өндөр түвшний мэдлэг, ур чадваруудыг эзэмшинэ

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

Уг хөтөлбөрийн онцлог бол хөдөө аж ахуйн үйл ажиллагааны процессын мэдлэгтэй,  аж ахуйн нэгж, байгууллагуудад  мэдээллийн системийг хэрэглэх зсгварчлах, хөгжүүлэх нэвтрүүлэх болон удирдах чадвартай мэргэжилтэн бэлтгэдгээрээ ялгардаг. 

  • Хөдөө аж ахуйн салбарт бүртгэл, мэдээллийн системийн мэргэжилтэн
  • Системийн шинжээч
  • Системийн дизайнер
  • Өгөгдлийн сангийн администратор, зохион байгуулагч
  • Дата аналист
  • Хөдөө аж ахуйн салбарт бүртгэл, мэдээллийн системийн мэргэжилтэн
  • Програм хөгжүүлэгч
  • Байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтэн, төслийн менежер
  • Их, дээд сургууль, коллежийн багшаар ажиллах боломжтой

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Монгол Улсын засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлж буй Цахим засаглал, Дижитал шилжилт гэх мэт төрийн үйлчилгээг цахимжуулах зорилгыг хэрэгжүүлэх үндсэн суурь мэдээллийн системүүдийг хөгжүүлэн, нэвтрүүлэх шаардлагатай Мэдээллийн системийн мэргэжилтнүүдийг бэлтгэх эрэлт, хэрэгцээ их байна.


ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ:  Хичээл I: Математик, Физик 420 оноо

                                                                                          Хичээл II: Англи хэл,  Нийгэм судлал 420 оноо