Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: БИОТЕХНОЛОГИЧ

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ: ТЭРГҮҮЛЭХ


Хүнс, тэжээлийн зориулалтаар ашиглах амьд организмыг үржүүлэх (амьтан, ургамал, бичил биетэн, мөөг) эд, эс эрхтнийг өсгөвөрлөх, тэдгээрийн генийн санг хадгалах, хамгаалах, сайжруулах, хөдөө аж ахуйн болон аж үйлдвэрээс гарч буй дайвар, хаягдал бүтээгдэхүүнийг биологийн аргаар боловсруулах, хувиргах замаар дахин боловсруулах, байгаль орчныг хамгаалах, цэвэршүүлэх мэдлэг, чадвартай болно.


МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

§  Мал амьтны эрлийзжүүлэг нийлүүлгийн аргыг ашиглан ашиг шимийг нэмэгдүүлэх, шинэ үүлдэр бий болгох, мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт хээлтүүлэг нийлүүлгийн ажлыг зохион байгуулах, төрөл бүрийн хээлтэгч мал амьтныг зохиомлоор үрлэх,

§  Ховор, нэн ховор, ган хүйтэн, хортон шавжинд тэсвэртэй болон тэжээлийн ургамлыг in vitro нөхцөлд ургуулж, хөрсөнд шилжүүлэн суулгах,

§  Ашигтай бичил биетний үйлдвэрлэлийн омгийг ялган тодорхойлж, ферментёрт өсгөвөрлөж үржүүлэн, зорилтот бүтээгдэхүүнийг (вакцин, уураг, фермент, амин хүчил) гарган авах, исэлтийн процессийг ашиглан төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн (тараг, айраг, шар айраг, спирт, дарс) гарган авах,

§  Хүнсний болон эмчилгээний мөөгний цэвэр өсгөвөр гарган авах, in vitro-д өсгөвөрлөх, селекци хийх, үржүүлж олшруулах, тодорхойлох, биобүтээгдэхүүн гарган авах технологиудыг бий болгох,

§  Мал амьтан, ургамлын өвчин үүсгэгчийг молекул оношилгооны аргаар зөв, богино хугацаанд илрүүлснээр өвчин хортноос сэргийлэх, биологийн төрөл зүйлийн гарал үүсэл, удам зүйн хамаарал, генетик олон янз байдал, ашигтай генийн судалгааг молекул биологийн аргаар тодорхойлох, оношилгооны арга зүй эзэмшинэ.


АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ АЛБАН ТУШААЛ

§  Улс, аймгийн хөдөө аж ахуйн газар, сумын тасагт удирдах ажилтан, мэргэжилтэн

§  Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан

§  Хүнс, эмийн болон мэргэжлийн хяналтын лабораториудад микробиологич, технологич, эрүүл ахуйч

§  Их, дээд сургуульд багш, судлаач

§  Оношилгооны лабораториудад лаборант, шинжээч


Элсэлтий ерөнхий шалгалт өгөх хичээл:  Хичээл 1: БИОЛОГИ,  МАТЕМАТИК - 420 оноо

                                                                           Хичээл 2: ХИМИ, АНГЛИ ХЭЛ - 420 оноо