Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР: ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МЕНЕЖЕР
Үйлдвэрлэлийн менежмент мэргэжлийн зорилго нь олон улсын жишигт нийцсэн, өрсөлдөх хөрвөх чадвар бүхий өндөр ур чадвартай хөдөө аж ахуйн бизнесийн менежер, гүйцэтгэх удирдлагыг бэлтгэхэд оршино.
Үйлдвэрлэлийн менежмент мэргэжил нь олон улсын жишигт нийцсэн, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн тохирсон, эдийн засаг болон хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн өмнө тулгарч буй асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй шинжилгээ, дүгнэлт хийх, шийдвэр гаргах, үр дүнтэй хэрэгжүүлэх, илтгэх чадварыг эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, зөв хандлага, ёс зүйтэй, шинийг эрэлхийлэгч хөдөө аж ахуйн бизнесийнменежер бэлтгэхэд чиглэгдэнэ. Олон улсын жишигт нийцсэн, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн тохирсон, эдийн засаг болон хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийн өмнө тулгарч буй асуудалд шинжлэх ухааны үнэдслэлтэй шинжилгээ, дүгнэлт хийх, шийдвэр гаргах, үр дүнтэй хэрэгжүүлэх, илтгэх чадварыг эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, зөв хандлага, ёс зүйтэй, шинийг эрэлхийлэгч хөдөө аж ахуйн бизнесийн менежер бэлтгэхэд чиглэгдэнэ.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР:
- Хөдөө аж ахуйн нягтлан бодох бүртгэл, ногоон эдийн засаг, маркетинг, төсөл, стратеги, фермерийн аж ахуй, машины болон хүний нөөцийн удирдлага зохион байгуулалт, манлайлал, идэвхжүүлэлт, урт, дунд, богино хугацааны төлөвлөлтийг оновчтой боловсруулах, хэрэгжүүлэх ур чадваруудыг эзэмших
- Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хяналт, үнэлгээ, хадгалалт, боловсруулалтыг зөв зохион байгуулах, хөдөө аж ахуйн механикжуулалтыг оновчтой хэрэгжүүлэх талаар оновчтой шийдвэр гаргах
- Хөдөө аж ахуйн биржийн худалдаа, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал (food safety), бүтээгдэхүүний чанар, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, эрүүл ахуйн (GAP8 GNP, GHP) зохистой дадлууд, олон улсын стандартын менежментийн тогтолцоог (ISO8 НАССР) хэрэгжүүлэх ур чадвар эзэмшинэ.
- Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент, ложистик, нийлүүлэлтийн сүлжээ, малын эрүүл ахуйн менежмент, тэжээллэг, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хадгалалт, боловсруулалтын талаар арга зүйг эзэмших, ашиглах
- Хөдөө аж ахуйн бизнест тулгарах эрсдэлүүд, асуудлуудыг тодорхойлж, нөлөөлөх хүчин зүйлсийг үнэлэх, эрсдэлүүдээс зайлсхийх, асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглагдах арга замуудыг эзэмших, ашиглаж сурах
- Мал аж ахуйн болон газар тариаланд инноваци, дэвшилтэт, ухаалаг технологи, үүнд, юмсын интернет (Lot), хиймэл оюун ухаан (AI), их өгөгдөл (big data), мэдрэгч төхөөрөмж (sensor), үүлэн технологи (cloud technology) нэвтрүүлэх, хэрэглэж сурах
- Хөдөө аж ахуйн бизнесийн ашигтай, өрсөлдөх чадвартай, хэрэглэгчид болон байгаль экологид ээлтэй, ажилчдад таатай эрхлэн явуулахын тулд бизнесийн хөгжлийн оновчтой тодорхойлох
- Органик, эко, хэрэглэгчдийн болон стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх энрепренершипийн ур чадваруудыг эзэмших
- Хөдөө аж ахуйн бизнесийн старт-апп (Start-up), гарааны компани байгуулах, зах зээлд нэвтрэх, бизнесийн орон зайг бий болгох стратеги боловсруулах ур чадварт суралцах
- Бизнесийн үйл ажиллагааны аливаа асуудлуудыг ойлгох, өөрчлөлтүүдийн хоорондын шалтгаан, үр дагавар, уялдаа холбоог шинжлэх, байгууллагад нөлөөлж буй хүчин зүйлсийг үнэн зөв, системтэй үнэлэх замаар хүний нөөц, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой удирдах, зохион байгуулах
- Хууль дүрмийг чандлан мөрдөж, нийгмийн хариуцлагатай, ёс зүйн зөв үнэлэмжтэй байх
- Асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, багаар хамтран ажиллах, шинийг эрэлхийлэгч байх, зөв хандлагатай, харилцааны ур чадваруудыг эзэмшиж, дадал болгох
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
- Хөдөө аж ахуйн бизнесийн болон төрийн бус байгууллага, тэдний нэгж, салбаруудад захирал(CEO), менежер
- Мал аж ахуйн болон газар тариалангийн төрийн байгууллага, тэдний алба, хэлтэс, нэгжүүдэд удирдах албан тушаал, дарга, дэд дарга, ахлах мэргэжилтэн
- Банк, банк бус байгууллагуудад менежер, зээлийн болон эрсдлийн эдийн засагч, теллер
- Олон улсын төсөл хөтөлбөрүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэгжүүлж буй мал аж ахуй, газар тариалангийн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдэд төслийн менежер, судлаач, бизнесийн шинжээч, бизнес хөгжлийн, стратегийн болон бизнес төлөвлөлтийн мэргэжилтэн, сургагч багш
- Хөдөө аж ахуйн бизнесийн чиглэлийн хувиараа бизнес эрхлэгч, старт апп, энтрепренер
- Үргэлжлүүлэн ахисан түвшинд суралцаж, магистр, докторын зэрэг хамгаалж эдийн засаг, бизнесийн чиглэлийн их, дээд сургуульд багш, судлаач
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Өнөөдөр дэлхийн хүн амын 45 хувь буюу амьдралын эх үүсвэр нь хөдөө аж ахуйн салбараас хамааралтай байгаа бөгөөд дэлхийн хэмжээнд ДНБ-ний 5.0 орчим хувь, худалдааны эрэлтийн 7.0 орчим хувийг хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэж байна. Манай орны хувьд хөдөө аж ахуйн салбар нь ДНБ-ний 20 орчим хувийг үйлдвэрлэж, нийт хүн амын 26.1 хувь нь зөвхөн хөдөө аж ахуйг эрхлэн амьдарч, Монгол улсын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг нь хөдөө аж ахуй тул тус салбарын хөгжилд чадварлаг мэргэжилтнүүд, ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн технологийн өндөр мэдлэгтэй менежерүүдийн гүйцэтгэх үүрэг чухал.
Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай мэргэжлийн жагсаалтад дараах мэргэжлүүд орсон байна.Үүнд: Бэлчээрийн менежмент (grazing management), хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах технологич (agricultural product development technologist), аргобизнесийн үйл ажиллагааны менежер (agribusiness operations manager), органик фермерийн аж ахуйн менежер (organic farm manager), хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн эдийн засгийн шинжээч (economist of sustainable development of agriculture), хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дижитал маркетинг (digital marketing of agricultural products), хөдөө аж ахуйн технологийн апп хөгжүүлэгч (developer of agricultural technology application),хөдөө аж ахуйн кибернетикч (cybernetics for agriculture), хөдөө аж ахуйн техникч (agriculture technician).
"Дэлхийн Эдийн засгийн Форм-2020"-ын "Ирээдүйн мэргэжилтний эрэлт хэрэгцээ"-ний судалгаанд 2025 он гэхэд дэлхийн хөдөө аж ахуйн салбарт өндөр технологийн нэвтрэлт чухал үүрэгтэй байгаа талаар дурьджээ. Үүнд: судалгаанд хамрагдсан хөдөө аж ахуйн компаниудын 86 хувь их өгөгдөл шинжилгээ, 75 хувь үүлэн технологи, 80 хувь нь цахим худалдаа, 88 хувь нь юмсын интернет, машин сургалт зэргийг 2025 он гэхэд нэвтрүүлсэн байх талаар дурьджээ. Дээрх өндөр технологиудыг нэвтрүүлэхэд стратеги боловсруулах, манлайлах, удирлдах, төлөвлөх, зохион байгуулах, санхүү үр ашгийн тооцоо хийх ур чадвартай, мал аж ахуйн болон газар тариалангийн технологийн мэдлэг бүхий бизнес хөгжлийн мэргэжилтнүүд чухал шаардлагатай болохыг тус тайланд онцолсон байна.
МЭРГЭЖЛИЙГ СОНГОХ ШАЛТГААН
Эдийн засаг, бизнесийн сургууль нь 60 гаруй жил менежмент эдийн засаг, бизнес, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн хангалттай материаллаг бааз бүхий арвин туршлагатай. Тус хөтөлбөрийн хэрэгжүүлэгч Менежментийн тэнхимийн багш нарын 60 хувь нь докторын зэрэгтэй, үлдсэн багш нар БНХАУ, Нидерланд болон дотоодын их сургуульд докторын түвшинд суралцаж байгаа бөгөөд бизнесийн байгууллагуудад зөвлөгөө өгөх, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд эксерт, зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Дотоодын хөдөлмөрийн эрэлт, мэргэжлийн эрэлтийн ирээдүйн чиг хандлагыг үндэслэж Агробизнесийн менежмент хөтөлбөрөөр энэ жил анхны элсэлтээ авч байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик - 420
Хичээл 2: Англи хэл, Нийгэм судлал - 420