Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: ХҮНС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЧ ИНЖЕНЕР 

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ:ЭРЭЛТТЭЙ


Хүнсний түүхий эдийг орчин үеийн болон уламжлалт технологиор боловсруулж, бүтээгдэхүүнд чанар, эрүүл ахуйн хяналт, шинжилгээ хийх үйл ажиллагаандаа инженерийн болон бусад шинжлэх ухааныг хослуулан хэрэглэж нөөцийг зохистой ашиглах, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг төслөх, инженерийн тооцоолол хийх, ажиллуулах  мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн үзүүлэлтийг тодорхойлох, үнэлгээ өгөх
  • Хүнс үйлдвэрлэлд дэвшилтэт болон шинэ технологийг нэвтрүүлэх, удирдах, хяналт тавих
  • Үйлдвэрлэлийн процессийг төслөх, бүтээгдэхүүний жор, технологи сэдэх, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сонгох, ашиглах
  • Туршилт, судалгаа явуулж шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх
  • Мэргэжлийн ёс зүй, шударга ёсыг дээдлэх, нийгмийн өмнө хариуцлагтай
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй, мэргэжлийн ур  чадвараа тасралтгүй хөгжүүлдэг мэргэжилтэнмэргжилтэн

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

Хүнсний чиглэлийн үйлдвэрүүдэд инженер технологич, мастер, ерөнхий технологич, үйлдвэрийн дарга, ерөнхий менежер, удирдах албан тушаалтан, төрийн байгууллага, мэргэжлийн хяналтын газар байцаагч, шинжээч, мэргэжилтэн, багш судлаачаар ажиллахаас гадна зах зээлд өөрийн гарааны бизнес, хүнсний үйлдвэрийн чиглэлийн цехийг эхлүүлэн хөгжүүлж амжилттай авч явах бүрэн боломжтой. 

  • Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд  боловсруулах үйлдвэрт (Мах, сүү, талх, чихэр, нарийн боов, гоймон, исгэлт, амтат ундаа, гурил) технологич инженер, мастер
  • Эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, эрхлэгч
  • Мэргэжлийн хяналт, хил гаалийн байгууллагад улсын  байцаагч, мэргэжилтэн
  • Мэргэжлийн чиглэлийн коллеж, сургалтын төв, их, дээд сургуульд багш, сургагч багш
  • Төрийн яам, тамгын газарт бодлого хариуцсан мэргэжилтэн, түшмэл

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Даяарчлал эрчимжиж буй энэ цаг үед экологийн цэвэр орц, найрлагатай, чанартай органик хүнсний бүтээгдэхүүнээр эх орны хэрэгцээг хангах хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдснээр байна. 2026 он хүртэлх ажлын байрны эрэлтийн дундаж үзүүлэлтээр өсөлттэй ажлын байрны нэг нь хүнс үйлдвэрлэлийн технологич инженер байна.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ:  Хичээл 1: ХИМИ, МАТЕМАТИК -480

                                                                                          Хичээл 2: АНГЛИ ХЭЛ, НИЙГЭМ СУДЛАЛ -440