Хөдөө аж ахуйн их сургууль
Хөтөлбөрийн нэр: Ургамлын нөөц, био-үйлдвэрлэл
Алсын хараа 2050 урт хугацааны бодлого I үе шат (2021-2030 он) Монгол орны унаган байгаль, экосистемийн үйлчилгээний үнэ цэн, даацыг тогтоож, үнэлэмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг үнэлэх үе гэж тодорхойлсон ба Зорилт 6.2.-д байгалийн нөөц, баялгийг нөхөн сэргээж хомсдолыг бууруулж, ашиглалтын нөөц бий болгож, байгалийн үр өгөөжийг ирээдүй хойч үедээ өвлүүлнэ гэж заасан ба ургамлын олон олон янзын байдлыг хамгаалах, тархац нутаг, ургах орчныг хамгаалж доройтлоос сэргийлэх, ашигт зүйлийг үржүүлж, тарималжуулах, ойн агропарк байгуулах замаар ашиглалтын нөөц бүрдүүлэх юм.
Хөтөлбөрийн
зорилго: Ургамал, судлал, ургамлын нөөц судлалын онол, практикийн мэдлэг,
инновацад суурилсан судалгаа, үйлдвэрлэл, ашиглалт, хамгаалалтыг төлөвлөх,
хэрэгжүүлэх ур чадвартай боловсон хүчин бэлтгэхэд оршино.
Мэргэжил: Ургамал судлаач
Ажлын байр:
- Ургамал судлаач: Улс, аймаг, хотын байгаль орчны газар, сумын засаг даргын тамгын газрын болон тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны судалгааны байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нөөц судлаач мэргэжилтэн
- Био-нөөц судлаач: Эм, био бүтээгдэхүүн болон хүнсний ач холбогдол, ургамлын нөөц, үйлдвэрлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нөөц судлаач
- Нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн мэргэжилтэн: Уул уурхай, хот цэцэрлэгжүүлэлтийн компани, байгууллагад нөхөн сэргээлт, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн
2023
оны засгийн газрын А/115 тогтоолоор магистрын хөтөлбөр нь хөгжлийн эрэлттэй
мэргэжлийн жагсаалтад орсон.
Бакалаврын зэрэг олгох
өдрийн анги 4 жил
Бакалаврын зэрэг олгох
эчнээ анги 2.5 жил/ 4-4.5 жил
Зөвлөгөө өгөх: 99291991, 99049642, 99167082
ЭШ-1: Биологи, Математик
Босго оноо 420
ЭШ-2: Газар зүй, Нийгэм
судлал Босго оноо 420