Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР:ХҮНСНИЙ ЧАНАР, ЭРҮҮЛ АХУЙН ҮНЭЛГЭЭ

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ: ТЭРГҮҮЛЭХ

“Чадварлаг мэргэжилтэн - Цэвэр орчин -Аюулгүй бүтээгдэхүүн- Тогтвортой хяналт - Эрүүл хүн ам"

Амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний найрлага, чанарын үзүүлэлт, аюулгүй байдалтай холбоотой технологийн горим, чанар, эрүүл ахуйг үнэлэх шинжилгээний аргуудыг судалж, лабораторийн шинжилгээг орчин үеийн аргуудаар хийж үнэлгээ өгөх чадвартай, бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдлыг хангуулах зориулалттай мэргэжилтэн юм.



 МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

- Амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, баталгаат байдлыг үнэлэх;

- Амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явц, үйлдвэрийн орчны байдлыг үнэлэх;

- Хүнс үйлдвэрлэх, хадгалах, түгээх бүхий л үе шатанд эрүүл ахуй, аюулгүй байдлын горимыг хангах, чанарын удирдлагын менежментийг хэрэгжүүлэх;

- Холбогдох эрх зүйн мэдлэг эзэмшин, мэргэжлийнхээ үйл ажиллагаанд ашиглах;



 АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Хүнсний үйлдвэр, худалдаа, түгээлтийн байгууллагад эрүүл ахуйч, шинжлэгч, чанарын менежер,  эрүүл ахуйч, байцаагч, чанар шалгагч
  • Төрийн байгууллагуудад хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн
  • Эрдэм шинжилгээний ажилтан, лабораторид шинжлэгч, зөвлөх, сургагч, багш
  • Хил, гаалийн албанд байцаагч

 МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА    

Хүнсний аюулгүй байдал хурцаар тулгамдаж байгаа, дэлхий даяараа хүнс болон ахуйдаа байгалийн гаралтай, цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх эрмэлзэлтэй болсон өнөө цагт чухал чадваруудыг эзэмшүүлэх, эрэлттэй, хөрвөх чадвартай мэргэжил байсаар байх юм.


 ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: ХИМИ,  МАТЕМАТИК- 420 оноо;

                                                                                          Хичээл 2- АНГЛИ ХЭЛ, НИЙГЭМ СУДЛАЛ-  420 оноо