Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: БИЗНЕСИЙН УДИРДЛАГА

“Бизнесийн менежер нь аливаа байгууллагын  үйл ажиллагааг төлөвлөн, удирдан зохион байгуулж, манлайлж, хянаж, шинжилдэг төдийгүй улс орны  менежментийн үйл ажиллагааг “зөв менежмент”-ээр удирдан зохион байгуулдаг манлайлагч юм.”

Бизнесийн удирдлага мэргэжил нь байгууллагын менежмент, санхүү, маркетинг, нягтлан бодох бүртгэл, үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, манлайлан хянах, бизнесийн давуу, сул талууд, үйл ажиллагаанд учирч болох эрсдэлүүд, нөлөөлөх хүчин зүйлсийг үнэлж, шалтгаан, үр дагавар, уялдаа холбоог тогтоож, нөөцүүдийг системтэй, зөв удирдах, оновчтой шийдвэр гаргах замаар бизнесийн өрсөлдөх чадвар, зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Бизнесийн менежмент мэргэжлийн зорилго нь олон улсын жишигт нийцсэн, өрсөлдөх чадвар бүхий өндөр ур чадвартай бизнесийн менежер буюу гүйцэтгэх дээд удирдлагыг (CEO) бэлтгэхэд оршино. Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр төгсөгчид мэргэжлийн дараах мэдлэг, ур чадваруудыг эзэмшсэн байна. 

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Бизнесийн төсөл боловсруулах, тоо мэдээ цуглуулах, судалгаа хийх, төслийн хувилбаруудаас оновчтойг нь сонгох, хугацаа, зардал, гүйцэтгэлийг төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх шийдвэр гаргах мэдлэг, чадвар эзэмших
  • Бизнест нөлөөлөх гадаад, дотоод орчны хүчин зүйлс, эрэлт, нийлүүлэлт, үнийн хүчин зүйлийн нөлөөг үнэлэх замаар бизнесийн урт хугацааны стратегийн зорилтууд болон дунд хугацааны төлөвлөлтийг оновчтой хийх онол, арга зүйн мэдлэг эзэмших
  • Бизнесийг ашигтай, өрсөлдөх чадвартай, хэрэглэгчид болон байгаль экологид ээлтэй, ажиллагчдад таатай эрхлэн явуулахын тулд бизнесийн хөгжлийг оновчтой тодорхойлох, энрепренершипийн ур чадваруудыг эзэмших
  • Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, чанарын менежментийн олон улсын стандартын тогтолцоог (ISO 9001) хэрэгжүүлэх ур чадвар эзэмших
  • Бизнесийн старт-ап (start-up), гарааны компани байгуулах, зах зээлд нэвтрэх, байр суурь олж авах, стратеги боловсруулах чадварт суралцах
  • Бизнест тулгарах эрсдэлүүд, асуудлуудыг тодорхойлж, нөлөөлөх хүчин зүйлсийг үнэлэх, эрсдэлүүдээс зайлсхийх, асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглагдах арга замуудыг эзэмших, ашиглаж сурах
  • Байгууллагын аливаа өөрчлөлтүүдийн хоорондын шалтгаан, үр дагавар, уялдаа холбоог тогтоож, оновчтой, зөв шийдвэр гаргах арга замыг тодорхойлон байгууллага 
  • Бизнесийн үйл ажиллагааны аливаа асуудлуудыг ойлгох, шинжилгээ хийх, байгууллагад нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийг үнэн зөв, системтэй үнэлэх замаар хүний нөөц, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой удирдах, зохион байгуулах
  • Хууль дүрмийг чандлан мөрдөж, нийгмийн хариуцлагатай, ёс зүйн зөв үнэлэмжтэй байх
  • Асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, багаар хамтран ажиллах, шинийг эрэлхийлэгч байх, зөв хандлагатай, харилцааны ур чадваруудыг эзэмшиж, дадал болгох
  • Мал аж ахуй, газар тариалангийн технологийн ерөнхий мэдлэг эзэмших

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ 

Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр төгсөгчид дараах ажлын байранд ажиллах боломжтой. Үүнд:

  • Төрийн байгууллага, тэдний алба, хэлтэс, нэгжүүдэд удирдах албан тушаал, дарга, дэд дарга, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн
  • Банк, банк бус байгууллагуудад менежер, зээлийн болон эрсдлийн эдийн засагч, теллер
  • Олон улсын төсөл хөтөлбөрүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд төслийн менежер, судлаач, бизнесийн шинжээч, бизнес хөгжлийн, стратегийн болон бизнес төлөвлөлтийн мэргэжилтэн, сургагч багш
  • Хувиараа бизнес эрхлэгч, старт-ап, энтрепренер
  • Үргэлжлүүлэн ахисан түвшинд суралцаж, магистр, докторын зэрэг хамгаалж эдийн засаг, бизнесийн чиглэлийн их, дээд сургуульд багш, судлаач
  • Бизнесийн болон төрийн бус байгууллага, тэдний нэгж, салбаруудад захирал (CEO), менежер

ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОХ ШАЛТГААН

Эдийн засаг, бизнесийн сургууль нь 60 гаруй жил менежмеэнт эдийн засаг, бизнес, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн хангалттай материаллаг бааз бүхий арвин туршлагатай. Тус хөтөлбөрийн хэрэгжүүлэгч Менежментийн тэнхимийн багш нарын 60 хувь нь докторын зэрэгтэй, үндсэн багш нар БНХАУ, Нидерланд ыолон дотоодын их сургуульд докторын түвшинд суралцаж байнаа бөгөөд бизнесийн байгууллагуудад зөвлөгөө өнөх, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд эксерт, зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай, Төгсөгчдийн 70 орчим хувь нь компанийн захирал (CEO), менежерээр ажиллаж байна.

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Нийгэм, эдийн засаг, тенхик технологийн асар хурдацтай өөрчлөлт нь бизнесийн удирдахуйн ухааны салбарын хөгжил, дэвшилд асар хүчтэй нөлөө үзүүлж, бизнесийн менежерүүдийн эрэлт хэрэгцээ, ач холбогдол цаашид улам нэмэгдэх хандлагатай байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик - 420

                                                                                         Хичээл 2: Англи хэл, Нийгэм судлал - 420