Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР:ТАВААР СУДЛАЛ, ТҮҮХИЙ ЭДИЙН ШИНЖЭЭЧ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ: ТЭРГҮҮЛЭХ
Мал, амьтны түүхий эд ноос, ноолуур болон дайвар түүхий эдийн шинж чанарыг судлах, үнэлэх, түүгээр хүн ба байгаль орчинд ээлтэй экотехнологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулах, хяналт тавих, эцсийн бүтээгдэхүүний чанар хяналт тавих үйлдвэрлэлийн технологийг удирдан зохион байгуулах ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх болно.
Мал амьтны гаралтай түүхий эдийн чанар онцлогийг судлан ангилан ялгах анхан шатны боловсруулалт хийх, хянах үнэлэх, бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд хяналт тавих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологид суралцан, чанарын хяналтыг удирдан зохион байгуулах ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх болно.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
● Малын гаралтай түүхий эдэд чанарын хамгаалалт хийх, ангилж ялгах технологи ажиллагааг эзэмших
● Малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг зохион байгуулах, хяналт тавих үнэлэлт дүгнэлт өгөх
● Малын гаралтай дайвар түүхий эдийг боловсруулах технологийг эзэмших
● Малын гаралтай түүхий эд боловсруулах технологи дамжлагуудад хяналт тавих, бүтээгдэхүүнд чанарын үнэлгээ хийх
● Үндэсний болон олон улсын стандартыг үйлдвэрлэл ба хяналтын үйл ажиллагаанд хэрэглэх
● ХАА-н гаралтай барааны чанарын баталгаажуулалт хийх, хадгалалт, тээвэр, логистикийн асуудлыг зохион байгуулах
● Малын гаралтай түүхий эд боловсруулах ЖДҮ -ийг удирдан зохион байгуулах, эрхлэн явуулах
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
● Аймаг, орон нутагтаа ХАА-н газар
● Төрийн болон нутгийн захиргааны байгууллагат
● Хилийн ба гаалийн албанд мэргэжилтэн
● Эрдэм шинжилгээний ажилтан, багш арьс шир болон ноос, ноолуурын сорилтын лабораторийн эрхлэгч, шинжээч
● ХАА-н гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, аж ахуйн газарт түүхий эдийн хангамжийн менежер
● Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн боловсруулах хэлтэст чанар баталгаажуулалтын албанд
● Бараа түүхий эдийн хяналтын мэргэжилтэн
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА
Өнөөдөр дэлхий нийтээр бэлчээрийн маллагаатай малын органик бүтээгдэхүүнийг сонирхол ихсэж, эрэлт ихтэй болжээ. Монгол улсын Алсын хараа 2050 хөтөлбөрт байнгын нөхөн сэргээгддэг малын гаралтай түүхий эдийн чанарыг алдагдуулахгүйгээр бэлтгэн нийлүүлэх, ногоон ба эко технологиор боловсруулж, экспортын чиглэлтэй олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихээр тусгагдсан байна. Сүүлийн үед МУ-ын Засгийн газраас уургийн үнэт түүхий эд болох арьс ширийг бүрэн ашиглах чиглэлээр ажиллах чадварлаг мэргэжилтэнг бэлтгэхэд анхаарч байна. 2028 он хүртэл ажлын байрны эрэлт хэрэгцээ нь хамгийн хурдацтай хөгжиж буй салбарын нэг бол ноос ноолууран бүтээгдэхүүн боловсруулах салбар болж байгаа бөгөөд ноос ноолуурын үйлдвэрлэл нь нөхөн сэргээгдэж, урган төлждөг цагаан алт хэмээн нэрлэгдэж байна. Иймээс ноос ноолуурын чиглэлээр мэргэшсэн ур чадвартай мэргэжилтний эрэлт хэрэгцээ улам өсөн нэмэгдэж байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: БИОЛОГИ, МАТЕМАТИК - 420 оноо
Хичээл 2: ХИМИ, АНГЛИ ХЭЛ - 420 оноо