Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: БИЗНЕСИЙН ЭДИЙН ЗАСАГЧ

“Эдийн засагч нь бизнесийн зүг чигийг заагч юм.”

МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Хууль дүрмийг чандлан мөрддөг, нийгмийн хариуцлагатай, ёс зүйн зөв үнэлэмжтэй, асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй ханддаг, бусадтай хамтран ажилладаг, шинийг эрэлхийлэгч, олон улсын жишигт нийцсэн, нийгмийн эрэлт хэрэгцээг хангасан бизнесийн эдийн засагч бэлтгэх зорилго бүхий сурах, сургах үйл ажмллагааны цогц юм.  Макро, микро эдийн засгийн түвшинд бизнесийн болон санхүүгийн үйл ажиллагааг шинжлэх, байгаа нөөцийг үр ашигтай төлөвлөх, хуваарилах, хянах, хөрөнгө оруулалтын болон бизнесийн бүтээмж үр ашгийг тооцох, хэрэгжүүлэх, удирдах ур чадвар эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

1. Хэрэглээний эдийн засгийн мэдлэг, дадал

  • ХАА болон байгалийн нөөцийг үнэлэх, шинжилгээ хийх
  • Макро болон бүс нутгийн эдийн засгийн чадавхи, байршлын үнэлгээ, бүс хоорондын харилцаа, тэдгээрийн тэгш байдлыг үнэлэх
  • Төсөл, хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээ хийх

2. Эдийн засгийн асуудлыг үнэлэх, тадорхойлох, шийдвэрлэх

  • Хөрөнгийн зах зээлийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөг үнэлэх шийдвэрлэх арга замыг тодорхойлох
  • Төрийн мөнгөний болон сангийн бодлогын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ хийх 
  • Эдийн засгийн ерөнхи тэнцвэр, аж байдлын хялбаршуулсан загвар боловсруулах
  • Олон улсын хөгжлийн түвшин, гадаад худалдааны бодлогын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг шинжлэх, загварчлах

3. Бизнесийн шинжилгээ, төлөвлөх, тайлагнах

  • Бизнесийн орчинд үнэлэлт өгөх, удирдан зохион байгуулахтай холбоотойгоор эрэлт, борлуулалт, үнийг таамаглах
  • Бизнесийн урт болон богино хугацааны төлөвлөлт хийх 
  • Бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн болон үйл ажилагааны шинжилгээ хийх

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Төрийн байгуулагад мэдээлэл боловсруулах, нөхцөл байдлын шинжилгээ хийх судлаач, шинжээч мэргэжлээр ажиллах
  • Эдийн засгийн микро түвшинд бизнесийн байгууллагуудад шинжээч, эрсдлийн үнэлгээ хийх, эдийн засагч, судлаачаар ажиллах

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Эдийн засагч мэргэжил нь салбар бүхэн, байгууллага бүхэнд хэрэгцээтэй, ажлын байр, орон тоотой учир эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед эрэлт хэрэгцээ ихтэй хэвээр байгаа мэргэжлүүдийн нэг юм.

ХӨТӨЛБӨРИЙГ СОНГОХ ШАЛТГААН

  • АНУ-д төвтэй бизнесийн сургуулиуд, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, (ACBSP)-ийн байгууллагаар хөтөлбөрүүд нь магадлан итгэмжлэгдсэн.
  • Суралцагчид нь бүх төрлийн тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой 
  • Гадаад дотоодод боловсрол эзэмшсэн чадварлаг багш нартай, тэдгээрийн 70 орчим хувь нь докторын зэрэгтэй.
  • ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Канад орнуудад 1+3, 2+2 хос дипломтой төгсөх боломжтой.
  • Сургалт судалгаа хосолсон, кампус хэлбэрээр экологийн цэвэр бүсэд байрладаг Монголын цорын ганц их сургууль юм.
  • Оюутнууд сургалтын төлбөрөө 4 хувааж төлөх уян хатан зохицуулалттай.
  • Орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан анги, танхим, спорт талбайтай.
  • Гадаадын хамтын ажиллагаатай их сургуулиудад сургалтын дадлага хийх боломжтой.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик - 420

                                                                                        Хичээл 2: Англи хэл, Нийгэм судлал - 420