Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР


Хүний нөөцийн менежмент мэргэжлийн зорилго нь олон улсын жишигт нийцсэн, өрсөлдөх хөрвөх чадвар бүхий өндөр ур чадвартай менежер бэлтгэхэд оршино. 

Аливаа бизнесийн өмнө тулгарч буй хүний нөөцтэй холбоотой асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, шийдвэр гаргах, үр дүнтэй хэрэгжүүлэх, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, олон улсын түвшний мэдлэгтэй, илтгэх чадварыг эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, зөв хандлага, ёс зүйтэй, шинийг эрэлхийлэгч хүний нөөцийн менежер бэлтгэхэд чиглэгдэнэ.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР:

  • Байгууллагын хүний нөөцийн үндсэн асуудлуудыг бизнесийн байгууллагын болон макро түвшинд тодорхойлох, үнэлэх, шийдвэр гаргахад ашиглах
  • Хүний нөөцийн харилцаа, хөдөлмөрийн зах зээл байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааны талаарх үндсэн ойлголтуудыг эзэмших, ашиглах
  • Ажлын байрны тодорхойлолт боловсруулах, түүнтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэх, судалгаа хийх, ажлын байрны зар боловсруулах, хүний нөөцийн бүрдүүлэлтийг төлөвлөх, түүнийг хэрэгжүүлэх шийдвэр гаргах мэдлэг, чадвар эзэмших 
  • Хүний нөөцийг бодлого, стратегийн болон дунд хугацааны үйл ажиллагааг оновчтой төлөвлөх арга зүй эзэмших
  • Хөдөө аж ахуйн болон бусад бизнесийн хүний нөөцийн үйл ажиллагааг системийнх нь хувьд төлөвлөх, хэрэгжүүлэх, хөдөлмөрийн нөөцүүдийг оновчтой удирдах ирээдүйн хөгжлийг тогтвортой хангах мэдлэг, ур чадварыг эзэмших
  • Хүний нөөцийг оновчтой төлөвлөх, бүрдүүлэх, сонголт хийх, удирдан зохион байгуулах, ажиллагсдыг өндөр бүтээмжтэй ажиллуулах арга ухаан, ур чадварыг эзэмших
  • Тодорхой бизнес эрхлэх явцад тохиолдож болох хөдөлмөрийн асуудлуудыг шийдвэрлэх арга ухааныг эзэмших
  • Хүний нөөцийн үйл ажиллагаанд учирч буй асуудлыг тодорхойлох, ажилчдын сэтгэл ханамж, гүйцэтгэлд нөлөөлж буй хүчин зүйлсийн нөлөөллийг үнэлэх, задлан шинжилгээ хийх үүнд тохирсон тоон болон чанарын аргуудыг ашиглах, шийдэх арга замыг зөв тодорхойлох 
  • Байгууллагын тоон мэдээ баримтанд дүн шинжилгээ хийх, үзэгдлүүдийн хоорондын шалтгаан үр дагавар, уялдаа холбоог тогтоох, сэтгэл ханамж, гүйцэтгэлийг сайжруулах шагнал, урамшууллын бодлого, хувилбаруудыг тодорхойлох
  • Бизнесийн байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаанд шинжилгээ хийх, гүйцэтгэлийг үнэлэх, сургалт, хөгжүүлэлтийн бодлого боловсруулах
  • Байгууллага дахь нөөцүүдийг оновчтой удирдахын тулд хүний нөөцийн тогтворжилтыг судлан, бүрдүүлэлт, сонголт, карьер өсөлтийн санал зөвлөмж боловсруулах
  • Бизнесийн үйл ажиллагааны аливаа асуудлуудыг ойлгох, шинжилгээ хийх, байгууллагад нөлөөлж буй хүчин зүйлсийг үнэн зөв, системтэй үнэлэх замаар хүний нөөц, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой удирдах, зохион байгуулах
  • Хууль дүрмийг чандлан мөрдөж, нийгмийн хариуцлагатай, ёс зүйн зөв үнэлэмжтэй байх
  • Асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, багаар хамтран ажиллах, шинийг эрэлхийлэгч байх, зөв хандлагатай, харилцааны ур чадваруудыг эзэмшиж, дадал болгох

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Бизнесийн болон төрийн бус байгууллага, тэдний нэгж, салбаруудад хүний нөөцийн менежер
  • Төрийн байгууллага, тэдний алба, хэлтэс, нэгжүүдэд хүний нөөцийн удирдах албан тушаал, дарга, дэд дарга
  • Банк, банк бус байгууллагуудад хүний нөөцийн менежер, зээлийн болон эрсдэлийн эдийн засагч, теллер
  • Олон улсын төсөл хөтөлбөрүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэгжүүлж буй мал аж ахуй, газар тариалангийн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдэд хүний нөөцийн менежер, төслийн менежер, судлаач, бизнесийн шинжээч, бизнес хөгжлийн, стратегийн болон бизнес төлөвлөлтийн мэргэжилтэн, сургагч багш
  • Хувиараа бизнес эрхлэгч, старт апп, энтрепренер 
  • Үргэлжлүүлэн ахисан түвшинд суралцаж, магистр, докторын зэрэг хамгаалж эдийн засаг, бизнесийн чиглэлийн их, дээд сургуульд хүний нөөцийн менежментийн багш, судлаач

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Эдийн засгийн өсөлттэй уялдаатайгаар бизнесийн байгууллагуудын тоо өсч тэдгээр байгууллагуудад ажиллах хүний нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр удирдах шаардлага өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Энэхүү шаардлагын улмаас " Хүний нөөцийн менежер"-ийн эрэлт хэрэгцээ цаашид өсөх хандлагатай байна. Аливаа бизнесийн хамгийн гол нөөц болох хүний нөөцийг оновчтой сайн бүрдүүлэх, хүний нөөцөө тогтвортой сайн ажиллуулах асуудал нь өнөөгийн бизнесийн хамгийн тулгамдаж байгаа асуудал юм. Энэхүү тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хүний нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй удирдах асуудал зайлшгүй чухал байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр, 2020 оны байдлаар 94,5 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр аж ахуй нэгж байгууллагад хүний нөөцийн менежерийн ажлын байр шаардлагатай байна.

Сүүлийн жилүүдэд  Дэлхийн Эдийн засгийн Формаас хөдөлмөрийн зах зээл дэх богино хугацааны чиг хандлага, нөлөөллийг үнэлэхдээ ирээдүйн ажлын байрны эрэлтийн судалгааг танилцуулдаг болсон. Энэхүү судалгаанд хөдөлмөрийн зах зээл дэх ирээдүйн үндсэн ажлын байр, ур чадварын чиг хандлагыг харуулсан тоо мэдээллийг тусгадаг болсон нь дэлхий дахины бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлагыг тоймлон харах, мөн ирээдүйгээ зөв төлөвлөх, стратегиа зөв томъёолох боломжийг олгож байна.

МЭРГЭЖЛИЙГ СОНГОХ ШАЛТГААН

Эдийн засаг, бизнесийн сургууль нь 60 гаруй жил менежмент эдийн засаг, бизнес, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж ирсэн хангалттай материаллаг бааз бүхий арвин туршлагатай. Тус хөтөлбөрийн хэрэгжүүлэгч Менежментийн тэнхимийн багш нарын 60 хувь нь докторын зэрэгтэй, үлдсэн багш нар БНХАУ, Нидерланд болон дотоодын их сургуульд докторын түвшинд суралцаж байгаа бөгөөд бизнесийн байгууллагуудад зөвлөгөө өгөх, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд эксерт, зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Дотоодын хөдөлмөрийн эрэлт, мэргэжлийн эрэлтийн ирээдүйн чиг хандлагыг үндэслэж Хүний нөөцийн менежмент хөтөлбөрөөр энэ жил анхны элсэлтээ авч байна.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ: Хичээл 1: Математик - 420

                                                                                          Хичээл 2: Англи хэл, Нийгэм судлал - 420