Хөдөө аж ахуйн их сургууль
МЭРГЭЖЛИЙН НЭР:ТЭЖЭЭЛ, БЭЛЧЭЭРИЙН ТЕХНОЛОГИЧ
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ: ТЭРГҮҮЛЭХ
Бэлчээр, тэжээл судлалын шинжлэх ухааныг судлан зохистой ашиглах, сайжруулах, бэлчээр, тэжээлийн төрөл, хэв шинж, найрлага, шимт чанарыг үнэлэх, нөөцийг илрүүлэх, мал, амьтны тэжээл, тэжээллэгийг оновчтой зөв зохион байгуулах, тэжээл үйлдвэрлэх, чадвартай, бэлчээр тэжээлийн менежментийг төлөвлөн, хэрэгжүүлэх, мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах арга барил, дадлыг эзэмшсэн онол, практикийн өргөн мэдлэгтэй мэргэжилтэн болно.
МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР
- Бэлчээрийн ургамлыг таних, түүний хөгжлийн зүй тогтол, хөдлөл зүйг бүтээлчээр ашиглах,
- Бэлчээр тэжээлийн нөөц хангамжийг сайжруулах, бэлчээр хадланд үнэлгээ хийх, бэлчээр ашиглалтыг загварчлах
- Бэлчээр хадланд үнэлгээ өгөх, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, бэлчээрийн зураглал үйлдэх, бэлчээрийг зохион байгуулах төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах
- Таримал хадлан, бэлчээр бий болгох, ашиглах
- Төрөл бүрийн тэжээл, тэжээлийн түүхий эдийг үнэлэх, нөөцийг илрүүлэх
- Тэжээл үйлдвэрлэлийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нутагшуулах, ашиглах, төрөл бүрийн тэжээл үйлдвэрлэх
- Мал амьтны тэжээллэгийг оновчтой зохион байгуулах
- Бэлчээр, тэжээлийн менежментийг төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ АЛБАН ТУШААЛ
· Төрийн захиргааны бүх шатны байгууллагад ХАА-н чиглэлээр мэргэжилтэн, газрын даамал, газар зохион байгуулагч
· Төрийн бус болон хувийн хэвшлийн аж ахуйд бэлчээр тэжээлийн мэргэжилтэн, шинжээч
· Эрдэм шинжилгээний байгууллагад судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
· Олон улсын төсөл хөтөлбөрт шинжээч, судлаач, зөвлөх
· Эрчимжсэн аж ахуйд малын тэжээлийн технологич
· Тэжээлийн үйлдвэр, цехэд ерөнхий технологич, технологич
· Их дээд сургууль, коллежид багш, судлаач, бие даан ХАА-н салбарт бизнес эрхлэх
МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИН ХАНДЛАГА
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын ихэнх нь малыг байран маллагааны хэв загварт шилжүүлэн шинжлэх ухааны багтаамж ихтэй технологи нэвтрүүлэн ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлж байна. Түүнчлэн Монгол улс үндэсний хөгжлийн цогц бодлогодоо ''Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон бэлчээрийн малын удмын сан, тэсвэрт чанарыг хадгалж, ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацад нийцсэн мал сүргийн тоо, төрлийн зохистой харьцааг бүрдүүлэх, бэлчээрийн газрын доройтлыг бууруулж, нөхөн сэргээн'' хэмээн онцгойлон заасан байна. Мөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс Монголд хамгийн их эрэлт хэрэгтээтэй 40 мэргэжлийг жагсаалтанд бэлчээр тэжээлийн технологич мэргэжил багтсан байна.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛИЙН НЭР: Хичээл 1: ХИМИ, АНГЛИ ХЭЛ - 420 оноо
Хичээл 2: БИОЛОГИ, МАТЕМАТИК- 420 оноо