Хөдөө аж ахуйн их сургууль

МЭРГЭЖЛИЙН НЭР: ХӨДӨӨ АЖ АХУЙН ИНЖЕНЕР

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ: ТЭРГҮҮЛЭХ


Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, машин, тоног төхөөрөмжийн хийц, ажиллагаа, онолын үндсэн мэдлэгтэй, биологийн материалын үйлдвэрлэл, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн процессуудад шинжлэх ухааныг инженерийн зохион бүтээх зарчимтай хослуулан ашиглах, дүн шинжилгээ хийх, шинээр зохион бүтээх, нөөцийг зохистой ашиглах, удирдах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй нийгмийн хариуцлагатай ур чадвар эзэмшүүлэхэд бэлтгэх чиглэгдэнэ.

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР

  • Хөдөө аж ахуйн машин, техник тоног төхөөрөмжийн хийц зохион байгуулалтын онцлог, зүй тогтол, хэрэглээнд дүн шинжилгээ хийж машин механизмыг шинэчлэн сайжруулах, шинээр зохион бүтээх, үр ашигтай хэрэглэх.
  • Газар тариалан, мал аж ахуйн технологи, машин техникийн ажиллагаа,тохируулга, ашиглалт , газар тариалангийн үйлдвэрлэлийн механикжсан технологи, техник хэрэгсэл, технологийн горимыг зохистой сонгож ашиглах ,үйлдвэрлэлийг удирдаж хөтлөн явуулах.
  • Инженерийн мэргэжлийн хариуцлага, ёс зүй, төлөвшилтэй , юмс үзэгдлийн учир шалтгааныг тогтоож асуудлыг шийдвэрлэх , шинжилгээ , үнэлгээ хийж шийдвэр гаргах, системтэй сэтгэн бодох , бие даасан сэтгэлгээ, байнга сурч боловсрох хандлага олгох
  • Багаар ажиллах, нийгмийн харилцаанд манлайлах, өөрийгөө оновчтой илэрхийлэх, гадаад хэлний мэргэжлийн өндөр мэдлэгтэй

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер
  • Мал аж ахуйн фермийн инженер
  • Уул уурхайн нөхөн сэргээлтийн инженер
  • Зам, барилгын үйлдвэрлэлтийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер
  • Авто тээврийн байгууллагын инженер, менежер, улсын байцаагч
  • Машин тоног төхөөрөмжийн дилер компанийн инженер, менежер,
  • Судалгааны байгуулга болон олон улсын байгуулагд судлаач

МЭРГЭЖЛИЙН ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА

Даяарчлал, ухаалаг технологийн эрэн үед газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлд шинэ технологи, бүтээн байгуулалт нь ажилгүйдэл, хүн амыг хүнсээр хангах нь нэг тэргүүний зорилт болсон өнөөгийн байдалд үйлдвэрлэлийн хүчин чадал, экологийн цэвэр хүнсийг бий болгоход энэ мэргэжлийн эрэлт хэрэгцээ өссөөр байгаа бөгөөд зах зээл нь улам нээлттэй болж байна.

Энэ мэргэжлээр төгсөгч нь өөрийн мэдлэг чадварт үндэслэн шинээр ажлын байр бий болгох түвшний мэргэжилтэн болох боломжтой.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ХИЧЭЭЛ:  Хичээл 1: МАТЕМАТИК, ФИЗИК -440

                                                                                          Хичээл 2: БИОЛОГИ, ХИМИ -400